Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол болно

img

 

Монголын Залуучуудын Холбооноос Ерөнхий сайдын ивээл дор жил бүр иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулдаг. Энэ жил 15 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 2017  оны 11-р сарын 26-нд буюу “Улс тунхагласан өдөр” Төрийн ордны их танхимд зохион байгуулах гэж байна. Хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Оюуны өмч, Улсын Бүртгэлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, 21 аймгийн Засаг Даргын Тамгын газар, 21 аймгийн Залуучуудын Холбоо ажиллаж байгаа юм.

 

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын  зорилго нь иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршиж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Уламжлал ёсоор энэ жил 800 сурагч оролцох юм байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЖИНХЭНЭ ХҮЧИРХИЙЛЭЛ:
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛДАГ ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУД АМЬД УУ. ЭНЭХҮҮХДҮҮДИЙГ ТӨРИЙН ОРДОНД АВААЧИЖ ТАРХИ ТОЛГОЙГ НЬ ЭЛДЭВ БУСЫН АНДГАЙ ТАНГАРАГ ГЭХЧИЛЭН БУЗАРЛАН БУРТАГЛАХ ЯВДЛЫГ ЗОГСООН УУ. ХҮҮХДИЙН ОЮУН САНААГ ХҮЧИРХИЙЛЖ БАЙНА. БУЗАР НОВШНУУД
2017-11-02