У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нарын хэрүүл

Огцорсон Засгийн газрын сайд нараас өнөөг хүртэл шаралхаж яваа эрхэм бол ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрдэхэд гомдлын үгээ чулуудаж байсан гишүүн энэ удаа чуулганы хуралдааны танхимд Ерөнхий сайдтай нударга зөрүүлэх шахав.
Сангийн сайдын эрхийг түтгэлзүүлэх тухай Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үг хэлж, Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Харин энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын дунд маргаан дэгдэж, УИХ-ын даргыг сандаргав.
Спикер “Ерөнхий сайд аа, Мөнхбат гишүүн ээ, та хоёр боль. УИХ-ын чуулганы танхимд ингэж болохгүй” гэж удаа дараа шаардлага тавьж, алх цохин байж тэдний чи, би-дээ тулсан хэрүүлийг дуусгав.
Эрх баригч “Ах” намынхны эрх ашгийн төлөөх хэрүүл дуусахгүй бололтой.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ