Зарим гишүүд хор, хов хоёрт ховсдуулжээ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүнийг томилох  тухай УИХ-ын 58 дугаар тогтоолд хориг тавьсан юм. Ингэснээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын албан тушаал түдгэлзээд байгаа юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

 

-Манай Ерөнхий сайд томилогдохдоо хууль дээдлэн гэж байсан. Энэ зарчим алдагдаж байна. Энэ хуралдаан дээр олон гишүүн Оюутолгойн орд, Дубайн гэрээний тухай ярьж байна. Оюутолгойн гэрээний хэлэлцээрийн явцад Монгол Улсад туйлын ашиггүй байдалд хүргэсэн. Монголын энэ үнэт ордыг луйвардаж, дээрэмдэж байгаа тухай асуудал тавьж байгаа. Дараа дараагийн ухаалаг хөвгүүд энэ гэрээг Монголдоо ашигтай болгох байх.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

 

-Бид ард түмнээсээ ичиж амьдрах ёстой. Хууль сахиулах ойлголт ард түмнээс холдлоо. Хэдэн жил бид худал үнэн нь мэдэгдэхгүй манан дунд явах юм билээ. УИХ-ын танхимд хориг тавьсан гэж орж ирээд, хүн доромжлоод суудаг байж болохгүй. Өнөөдөр бид өнгөрснөөсөө сургамж авч амьдармара байна. Өнөөдөр энэ бүхэн газар сайгүй халдварлаж байгаа. Нам, найз нөхөд хагаралдаж байна. Энэ нөхцөлд бизнесийн орчин яаж сайжрах юм бэ.  З.Энхболд гэдэг хүний үгнээс 30 гэр бүл гэж гарч ирсэн. Одоо 300-г хайх юм.  Цаашдаа 3000 болох юм байна. Бид хуулиа биелүүлж чадахгүй болохоор ард түмнийг мунхруулж, хагаралдуулдаг.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 

-Үндсэн хуулиараа эрх тэгш хориг эрхтэй, хууль зөрчсөн бол хууль зөрчсөн хориг тавих эрхтэй байдаг. Ерөнхийлөгчийн хоригт хууль зөрчсөн асуудал байхгүй. Сайд болсон хойноо гаргасан шийдвэрт хориг тавих бус огцруулах асуудал ярих гэж байгаа юм уу гэж ойлгоод байгаа юм. Яагаад гэвэл гурван талт хэлэлцээртэй холбоотой байнгын хорооны саналд хориг тавьсан. Тиймээс хоригийг хүлээж авах боломжгүй. Бидэнд гадна, дотнын шахалт маш их байна. Засгийн газар байгуулагдсаныхаа маргааш гурван талт хэлэлцээрт хийсэн. Засгийн газар ОУВС-тай тодорхой хэмжээгээр орлогын эх үүсвэр нэмэгдүүлэх арга хэмжээ авах талаар ярилцаж, төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх асуудал шийдсэн. Энэ бол халамж биш үргэлжилсэн арга хэмжээ болно. Хүн бүрт эрх тэгш олгохгүй, ажлынх нь үр дүнгээр олгоно.

 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

 

-Ерөнхийлөгчийг эвлэрүүлэхийн тулд сонгосон.Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд хориг тавьсан гэж яриад байна.  Ерөнхийлөгч чөлөөлөх хориг  тавьж болно.  Гэтэл чөлөөлөгдсөн  сайдын шийдвэр дээр хориг тавьж байна. Энэ асуудлыг оруулж ирдэг нь хуульзүйн хувьд буруу юм. Энэ асуудалд анхааралтай хандах ёстой.  Бид ажил ярихгүй бол сүүлийн үед урам хугарч байна. Зарим нөхдөд гомдож байна.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Монгол Улсын Үндсэн хууль 25 жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. Зарим хүмүүс энэ Үндсэн хуулинд гар хүрэх шаардлагагүй гэж үздэг. Өнгөрсөн дөрвөн жилд цахим лиценз олголт гэдгийг өмнөх парламент хавтгайруулж олгосон шүү.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

 

-Би болон манай ах нар өмч хувчлалаас амбаар ч худалдаж авч үзээгүй. Төсвийн мөнгөөр нэг ч тендэр аваагүй.Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл авч үзээгүй.  Одоогоос 9 жилийн өмнө буюу 2008 онд “Хотгор шанага” ордыг барьцаалж зээл авсан. Ямар нэг лиценз зараагүй, наймаалцаагүй.

 

2006 онд М.Энхболд даргыг Ерөнхий сайд байхад гэрээ боловсруулаад батлаагүй. 2007 онд батлуулсан Оюутолгойн гэрээнд би ороогүй.  Яагаад гэвэл миний ахалсан гэрээ  байсан. “Дубай”-н гэрээ хийх үед би сөрөг хүчин хийсэн.

 

Намайг өндөр үнэтэй байранд амьдардаг гэсэн. Би гурван өрөө байранд амьдардаг. Надад илүү юу ч хэрэггүй. Сангийн сайдад нэр дэвшсэн, хориг тавьсан сар гаруй хугацаанд дэндүү доромжлуулж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Өнөөдрийн энэ хуралд би сэтгэл дундуур харамсаж байна. Зарим гишүүд хор, хов хоёрт ховсдуулсан юм шиг байна. 30 гэр бүл гэж ярьж байна. Гэтэл одоо байтлаа тэрийг өөрсдөө ол гэж байна. З.Энхболдын толгойноос олох юм уу, Х.Баттулгын тархинаас олох юм уу. Өнөөдөр Монгол Улс гурван Ерөнхийлөгчтэй юм шиг боллоо. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АН-ын гишүүн Заяа:
З.Энхболд та одоо ерөнхийлөгчийг ажлыг хийлгэж үз хов живээ арай өөр дипломат дэг жаягаар тавьбал яасан юм. Чуулган хэрүүлийн тэнхим бус оройн дээд төрийн дээд орой шүү дээ!!!!
2017-11-02
зочин:
Танай МАН-ынхан өмнө нь Их хурлаараа ярилцаад гаргаа биздээ тэндээс шидсэн чулууг зарим нэг шалчигнуурууд яасан сайн шүүрч авна вэ? Нам дотроо эвээ ол яаж улс орон удирдаад байнаа
2017-11-02
Болдбаатар:
Оюу толгойн гэрээ гайхамшигтай болсон. Бид ялсан. Энэ С. Ганбаатар олон хувьсагчтай гэрээг ойлгохгүй мэдлэгэ нь хүрэхгүй байна. гээд л телевизээр гайхуулаад байсан Баярцогт хаа байна аа. Үнэхээр С. Ганбаатарын хэлснээр ашиггүй гэрээ байсан юм бол яагаад Баярцогтод хариуцлага тооцохгүй байна аа. Офшорын асуудал Баярцогт манлайлаад байсан бас л таг. Энэ хүн бурхан юм уу хаашаа юм.
2017-11-02
ерөнхийлаөгчдийнхөө саналыг нэгтгээчээ:
З.Энхболд ерөнхийлөгчийн хоригийг Х.Батуулга Ерөнхийлөгч болон Алтанхуйг ерөнхийлөгч дэмжиж байгаам болов уу өөрсдөө ер дуугарахгүй юм
2017-11-02
irgen:
ashig sonirholiin zurchiltei sangiin saidtai zasag yah um boldoo huurhii, Er ni ene eh oronoo boddog turiin tusheed baidaggui um bish u, hezee zasag shig zasag tortei bolno doo bid,ene yavaa nasandaa uzeh bolov u
2017-11-02
Санал:
Ингэж хэрэлдэж байхаар Монголын ард түмэн бид хэцүү цагт тулж ирсэн бол ядаж энэ байгууллагуудын жил бүр тэмдэглэдэг олон ой, Хэнд ч хэрэггүй олон хонхны баяр, шинэ жил, хэрэгүй олон баяр сүнсний баяр, Валинтин, мартын-8 гэх мэт баяруудыг болиулдаг төр байвал ард түмэн, төр засаг мөнч их мөнгө хэмнэх байхдаа. Шинэ ил гэхэд л манай баяр биш болвуу гэж бодхийн гол баяруудаар шилдгүүдээ шагнаж урамшуулаал болох хэмжээнд байдаг бол мөнч сайхан байхдаа.........
2017-11-02
Зочин:
Нямдорж гэдэг хүнийг зайлуулаачээ!!! Наад хүнд чинь бүх муу муухай хор, хов жив нь байна!!!
2017-11-02
zochin:
Nyamka ooroo yamar bilee ho
2017-11-02
ZOCHIN:
ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЭД БАЙГАА НӨХӨР ӨӨРИЙН ГЭСЭН ТОЛГОЙ БАЙНА УУ САЯХАН БОЛСОН ТӨРИЙН ШАГНАЛ ДЭЭР ХҮРТЭЛ ТЭР ЭРДЭНЭ ГЭЭД НӨХӨРИЙН БИЧИЖ ӨГСӨН ЮМЫГ ХҮРТЭЛ НЭГ НЭГЭНГҮЙ УНШЛАА БАС ХАСААД УНШИХ ЮМ БОЛУУ ГЭТЭЛ ТЭР ЧИГЭЭР НЬ ХУУЛААД УНШИХ ЮМ ИЧИХЭД ЯАДАГ БАЙНА. ЧААВААС ЮМДАА
2017-11-02