Ж.Энхбаяр: Намын рейтинг тасралтгүй унаж байгаа нь мэдрэгдэж байна

img

Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын байр, суурийг сонслоо.

 

 

–Тагнуулын дарга Б.Хурцыг албан тушаалаас нь чөлөөлж, Элчингээр явуулахаар боллоо. Энэ томилгоо дипломат албанд нөлөөлнө гэх хүмүүс ч байна?

 

-Харш зүйлгүй. Тагнуулын байгууллага удирдаж байсан хүн Элчин сайд болж болохгүй гэсэн зүйл байхгүй. Миний хувьд энэ томилгоог зохистой гэж харж байгаа. Гадаадад ажиллаж байсан хүн эх орондоо гүйцэтгэх ажил удирдахад муу зүйлгүй. Монгол Улсад боловсон хүчний энэ бодлого хэрэгжиж ирсэн. Тагнуулын ерөнхий газрын Р.Болд, Д.Гэрэл, Б.Хурц гээд ихэнх дарга нар гадаадад үүрэг гүйцэтгэж, Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байсан.Ажлаа гүйцэтгэчихээд дараагийн томилолтоо аваад явдаг нь хууль зөрчсөн, дипломат албанд нөлөөлнө гэх ойлголт байхгүй. Энэ бол зүй ёсны л шийдвэр.

 

–Б.Хурц эрх бүхий хүмүүсийн хууль бус үйлдлийг мэддэг учраас шантаажилж албан тушаалд томилогдлоо гэдэг. Та үүнийг юу гэж харж байна вэ?

 

-Хүмүүсийн өөрсдийнх нь бодол, албан бус яриа. Тагнуулын ерөнхий газрын дарга гэдэг улс орны аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий байгууллагыг толгойлдог. Мэдээж их мэдээлэлтэй байгаа. Төрийн өндөрлөгүүд, УИХ-ыг нарийн мэдээллээр хангах дүн шинжилгээ хийдэг байгууллага. Мэдээлэлтэй байхаас аргагүй. Монголд хамгийн их мэдээлэлтэй хүн бол Тагнуулын ерөнхий газрын дарга байдаг. Монгол төр, Засгийн газар томилгоогоо хийсэн байна. Дараагийн удирдлагаар томилогдсон Д.Гэрэл дарга бол Монголын урдаа барьдаг мэргэжлийн төрийн албан хаагч.

 

–С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх шатандаа явж байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ажлын хэсгийг задлах гэж байна гэдгийг ТЕГ-ын дарга мэдэгдсэн. Шинээр томилогдсон Д.Гэрэл даргыг олон нийтэд эргэлзээ төрүүлээд байгаа энэ хэргийн үнэнийг, захиалагчийг зарлах итгэл үнэмшил хэр байна гэж харж байна вэ?

 

-Хүн болгоны мэддэг, шийдэгдээсэй гэж харж хүлээж байдаг харамсалтай үйл явдал. Монголчууд төдийгүй Олон улсын парламентын байгууллага байнга харж, шаардаж байдаг. С.Зоригийг хөнөөсөн хэргийн явцад нэлээд ахиц гарсан гэж ойлгосон. Дараагийн төвшний асуудал үндсэндээ боогдоод дуусч байгаа юм байна. Ойрын үед захиалагчийг зарлах юм гэж ойлгосон. Хариуцлагатай хүмүүс нь саяхан захиалагчийг зарлахад бэлэн болж байна гэсэн мэдээлэл хийсэн шүү дээ. Тэгэхээр юм их ойртсон юм байна. Удахгүй олон түмэн мэдээлэлтэй болох юм байна.

 

–Ирэх оны төсвийг энэ сарын 15-ны дотор батлах ёстой. Гэтэл Сангийн сайдын томилгооноос болоод нэлээд гацлаа. Ажлын найм хоногт амжих уу?

 

-Төрийн ажил гацаж байгаа нь санаа зовоож байна. Улсын Их Хурал анх удаа ойлгомжгүй, ичгэвтэр байдалд орж байна. Ялангуяа, 65 суудал авсан Ардын намын бүлэг учраа олохоо больсон. Намын удирдлага бүлгээ зангидаж чадахаа больсон нь харагдаж байна. Төсөвт янз бүрийн төсөл хөтөлбөр тулгахыг оролддог, энэ хүсэл нь биелэхгүй болохоор Их Хурлын ирцээр боож асуудлыг хойшлуулдаг. Увайгүй, гишүүний ёсзүй, өргөсөн тангаргаасаа буцсан зүйл болж байгааг Монголын ард түмэн харж байна. Энэ бол эрх ашгийн төлөө хэсэг бүлэг гишүүдийн үйлдэл. Дахин хэлье. Эрх барьж байгаа 65 суудалтай Монгол Ардын нам ийм зүйл хийж байгаа. Намын болон бүлгийн дарга нар энэ асуудлаа шийдэх ёстой. Угаасаа хариуцах гэж дарга болсон хүмүүс. Төсвийн дөрвөн хэлэлцүүлгийг хийхэд ажлын долоо хоног үлдлээ. Энэ хугацаанд төсвийн дөрвөн хэлэлцүүлгийг дамжуулж хийгээд ард нь гарна гэдэг амаргүй. Нөгөө талаас хэлэлцүүлэг өргөн болж чадахгүй. Ард түмэнд мэдээлэл дутмаг хүрнэ. Маш богинохон хугацаанд шийдвэрлэхээс аргагүй байдал үүслээ. Ингэж хийсэн төсөв эргээд задардаг. Дахиад төсвийн тодотгол хийх нэрээр шинээр задалдаг үйл явц болох нь гэж харж байна.

 

–Танай намын рейтингийн судалгаа 20 гаруй хувиар буурсан гэх судалгааны дүнтэй санал нийлэх үү. Шалтгааныг нь юу гэж дүгнэж байна вэ?

 

-Санал нийлж байна. Намын рейтинг тасралтгүй унаж байгаа нь мэдрэгдэж байна. Ард түмний өнгөрсөн жилийн сонгуулиар бидэнд өгсөн тэр их итгэл, хүлээлт бага багаар алдагдаж байгааг хүн болгон мэдэрч байгаа. Үүний учир шалтгаан бол сонгуулийн амлалт. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Өнгөрсөн хугацаанд улс орныг өр зээлд оруулсан Хөгжлийн банк, бонд, улсын төсөв тойрсон асуудал, гадаад дотоодод өр зээл тавьсан хүмүүсийг шалгаж хариуцлага тооцох нь ард түмний хүлээлт байсан. Жил гаруй өнгөрсөн ч ямар нэг хариуцлага ярьсангүй. Засгийн газар огцорсон шалтгаан үүнтэй холбоотой. Шинээр томилогдсон сайд энэ чиглэлээр дорвитой ажиллаж, урагшлах ёстой. Ард түмэн ч хүлээлттэй байна. Эдийн засгийг сэргээж, ажилгүйдлыг багасгаж нийгмийн амьдралд орлого нэмэгдүүлж ахиц авчрах бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь нэг жилд ядуурлын төвшин нэмэгдлээ. Хүн амын гуравны нэг нь ядуурлын доод төвшинд байна. Гадны хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилд нэмэгдсэнгүй. Гадаад орчин Монголд итгэх итгэл тэг хувьтай тэнцүү хэвээрээ. Дотоодын улс төрийн зөрчил маргаан үргэлжилж байна. Тийм болохоор олон түмний итгэл хүлээлт алдраад байгаа юм.

 

С.УЯНГА 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүрэлсүхээ бүү өмөөр:
Хүрэлсүхээ их өмөөрч байгаа чинь арай биш шударга бус харагдаж байна шүү.Одоо Хүрэлсүх та нар оодорч байхад тэр муулуулаад үзэн ядуулаад байгаа нөхдүүд чинь бас үнэн нь ялж та нарт хариуцлага ярих цаг ирэх нь тодорхой.Хүрэлсүхийн тагнасан чинь мөдхөн гарч ирнэ дээ харж байгаарай.
2017-11-06
зочин:
Мэдэхгүй дээ. Худлаа уран донгодож байх шиг байна. МАН-ы нэр хүнд унахад Ж.Энхбаярын увайгүй урвагч зан нөлөөлсөн шүү.Туршлагатай улс төрч гээд байх юм.Хаана хаана хэдэн жил төрийн албыг тууштай хашсан юм бэ.Ихэнхидээ бизнес хийдэг л байсан биз дээ.Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хурцын талаар маш ноцтой хэргүүд яригдаж хэлэлцэгддэг байтал түүнийг дэмжиж байна гэдэг шударга улс төрч огтоос биш
2017-11-06
Зочин:
eeee enkhbayaraa bitgii neeh cecerheed bai l da chi ooroo naad namiinhaa reitingiig ungaahad hoshuu huruu duruud bgaa bizdee deer ni chi ooriinhoo demjigchidiig hurelsuhteiiilseneer aldaad bna shuu ih sansan gazar esen shono hooson geech bolov hurelsuhiin ber hund ard tumnii dotor shalnii alchuur shig unasan bna shuu
2017-11-06
Зочин:
YAG ONOHIIG ONOL GEJ UG BAIDAG
2017-11-05
Зочин:
ЭНЭ ХҮН УУЛ НЬ ТӨРИЙН ТОГООНД ОЛОН ЖИЛ ЧАНАГДСАН ХИЙ НЬ АРИЛСАН ГАЙГҮЙ ХҮН БОЛОВ УУ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХҮМҮҮС НЬ БҮГД Х.БАТТУЛГЫН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЖ БАЙГААД НӨМӨРТ НЬ БАГТААД ХАМГААЛАГДСАН БАЙХАД БОНДЫН МӨНГӨНИЙ ХАРИУЦЛАГЫГ ХЭНТЭЙГЭЭ ЯРИХ БИЛЭЭ ДЭЭ. ЭСВЭЛ ХЭН НЭГНЭЭР ТУГ ТАХИЖ АРД ОЛНЫ СЭТГЭЛ ЗҮЙГ ЗАСАХ АЖИЛ ХИЙГДЭХ БОЛОВ УУ. МАНД БАС ДАХИН НЭГ ДЭНЗЭН ХЭРЭГТЭЙ БОЛОХ НЬ ДЭЭ. ДЭНЗЭН УУЛ НЬ ӨӨРӨӨ Д УНАЧИХСАН ЮМ БИЛЭЭ Л ДЭЭ.
2017-11-05
hvvrnvvdee:
hudlaa vnench tsarai gargaj mongoliiin delberchihsen amidraliig gaihaj negiigee muulan uuriiguu duviilguh . gej . tomilogdoogvi shvvdee ta . ta ajil hiih gej l tal talhiig bvten bolgono gej garch irsen . tal talh chin bvvr or murgvi . alga bolchihloo . lalaruudaaa
2017-11-05
Зочин:
Үнэхээр мундаг залуу
2017-11-05
zochin:
hachin gar
2017-11-05
ч.ганбаатар:
ман-ын их хуралд ихээхэн итгэл найдвар тавьж энэхүү хуралд төлөөлөгчөөр сонгогдохоор дархан-уул аймгийн дархан сумын малчин багийн үүрт нэр дэвшлээ.намын гишүүд өөр үүрээс дэвшүүллэхгүй гэсэн шийдвэр гаргасаар байтал аймгийн намын дэд дарга хүч түрэн нэр дэвшээд ирц гүйцээгүй байхад бусад чөлөө авсан гээд ямарч нотлох баримт байхгүй байхад батлахтай гишүүнээ надад таалагдаггүй учраас бүртгээгүй гэх юм.журам зөрчлөө гээд өргөдөл өгөх гэхээр дэд даргаа доод албан тушаалтан нь шалганагэх юм.би хэнд хандах вэ .малчин баг ч.ганбаатар
2017-11-04
бөйыө:
хэ хэ өвчтэй юм. МАН эх оронч нам юм уу? Эмчид хандаач
2017-11-04
Ard:
Shynal ihtei hymyys garsan ium chini oilgomjtoi.Iumand ychir baidagdaa.Yls ornoo zartlaa ylairch idne gej yrvalt gehees uur iy gevdee.
2017-11-04
Зочин:
МАН ын рейтинг хэзээч унахгүй. Эх орончидыгоо дэмждэг Монголын ард түмний тал нь байдаг. Тэд урвахгүй, хувирахгүй. АН хэмээх луйварчидын нам бол өөр ш дээ. Монголыг яаж самарсаныг ард түмэн мэдэж бгаа. Зүрхэнд нь ортол улс орныг унагаж, ардын амьжиргааг ядууруулсан. Ард түмэн хэзээ ч мартахгүй.
2017-11-04
бөйыө:
хэ хэ өвчтэй юм. МАН эх оронч нам юм уу? Эмчид хандаач
irgen:
sanal neg baina, mongoliin Tor 30 aad jil aliigaa aldlaa
2017-11-03
Эх оронч:
Элбэгдорж Ринчинотой нь хамт нэг камерт хоригдох ёстой нөхрийг дэмждэг согогтой гар.
2017-11-03
ЗОЧИН:
АРДЧИЛСАН НАМ, АРДЫН НАМ ХОЁРЫН РЕЙТИНГ ХЭЗЭЭ Ч СЭРГЭХГҮЙГЭЭР УНАСАН.
2017-11-03
зочин:
гайгүй сайн ажиллаж байсан ЗГ аа яаран сандран намынхаа удирдах байгууллагуудын шийдвэрийг үл тоон огцруулж нам дотроо хагарал гаргасан энэ нөхөр болон түүний нөхөд хожим ирах хохирол сүйрлийг тооцох чадваргүй хүмүүс юмдаа цаг нь ирэхээр намд учруулсан хохиролынхоо төлөө хатуухан хариуцлага хүлээх болнодоо нам намын удирдлагыг хүчгүй болгож өөр намтай сүжирсэн үйлдэл чинь түүх болон үлдэж байгаа одоо удахгүй сөрөг хүчин ерөнхийлөгчтэй нийлж ИХ г тарааж МАН г үгүй хийх аянд гарсан шүү Ийм байдалд энэ нөхдүүд оруулсан юмдаа
2017-11-03
Зочин:
ийм мохоо байж болохгүй ээ
2017-11-03
Bauarbaatar:
Tsoohon snudarga zarcnimtai uls torcniin neg gej bodoj demjdeg. Amjilr husie gisnuundee.
2017-11-03
Зочин:
Нутгийн дүүг уг нь их үнэлж явдаг байв. төрийн ажлын дадлага туршлага, чадвартай, бас ч үгүй зангарагтай шаггүй улс төрч болж явна даа гэж харж байлаа. итгэл минь хөрсөн шүү гэж хатуухан анхааруулчихья. ТЕГ-ын даргыг элчингээр томилох нь зүйд нийцдэг юм аа гэхэд очиж очиж муу бүхний уурхай болсон Хурцыг элчин сайдад томилохыг дэмжиж байгаа чинь чамайг эрүүл байна уу гэж эргэлзэхэд хүрэв. Хамгийн болдоггүй юм чинь Хурцыг дахиж өндөр албан тушаалд томилж ердөө болохгүй. Хүзүүгүйтэй нь хамт хууль руу явуулах хэрэгтэй бус уу. Чиний хувьд Хүрэлсүхээс төө илүү. төрийн ажлын дадлага туршлагаар чи минь түүнээс хавьгүй илүү. Даанч наад луйварчид чинь чамайг томилохгүй шүү дээ.. Чи түүнд гомдож наад сэлэм эргүүлдэ, хорчинг Хүрэлсүхийнхээ талд ороод байх юм. Амбицаа дарж яв. Удахгүй чиний ээлж ирнэ. Хүрэлсүх бол итгэлт нөхрөө хажуугаас нь хутгалдаг Түгжил юм. Н.Энхбаярыг яаж баллалаа, Хувь хүнтэй тэмцэж, түүнийг балласан хүн чинь наад Топор чинь шүү дээ.
2017-11-03
Zochin:
Ugaasaa oilgomjtoi shdee ene 2 umhiirrsen taritai buzaruud eeljlen 26 jil ene ulsaar toglood ideed duuslaa ard tumen ulam l amidralan doroitood yaduuraad uursduu hagartlaa bayjaad arai bishee unheer deer bgaa lalaruud archaagui uls turchid ene baidalaaraa uls oronoo barag baihgui boloh bailgidee yandaa novsh gej ingej 2 hoorond ingej ard tumenee hogshig amidruulaj baihaar gazar nutagaa bugdiin zaraad mungun ard tumendee taraagaad buged tsagaachilsan deer baih 3 say irgeniig shingechih uls oron zunduu bgaa
2017-11-03
BT:
Ж.Энхбаяр гишүүн маш зөв зүйтэй үнэн, бодит зүйл ярьж байна. ШУДАРГА, ЗАРЧИМЧ хүн дээ. амжилт хүсье.
2017-11-03
Ard:
Ed nar namiinhaa ner hundiig ungaachaad zasgaa ungaj odoo shou hiihee bolio ene jujigchin J Enkhbayar aa! Ard tumen teneg bish shuu!
2017-11-03
Зочин:
Ж.Энхбаяр маш зөв зүйтэй үнэн зүйл ярьж байна. Дэмжиж байнаа-Ерөнхий сайд хийх чансаатай ШУДАРГА УИХ гишүүн, амжилт хүсье.
2017-11-03
Зочин:
2020 ond tanai nam 5 hurehgui suudal abnaa. Sonoj bui hogshin nam
2017-11-03
irgen:
Tanai nam ch naslah. nas chin bolson um bishuu zaluuchuud mini ene shivshig bolson namaasaa tatgalzaj oor. Zamaar. yavaj ih ornoo oodtatah stag boloogui uu. Aan
2017-11-03
Зочин:
tanai nam uhej bna
2017-11-03
Зочин:
Хурц бол дэлхийд номэр нэг тагнуулч. Н.Энхбаяр, Нямдорж 2 өөрсдөө даалгавар өгч явуулж хүн авчруулчихаад дараа нь илчилсэн болохоос. Хурцын өвөө, эмээ нь хоёулаа Монголын шилдэг сэхээтнүүд хуулийн салбарын урдаа барьдаг сэхээтнүүд байсан гэдэг юм билээ. Удам дамжсан тагнуулч хүн бол Хурц.
2017-11-03
Зочин:
Ж.Энхбаяр маш зөв зүйтэй үнэн зүйл ярьж. Дэмжиж байнаа
2017-11-03
Зочин:
Ж.Энхбаяр маш зөв зүйтэй үнэн зүйл ярьж. Дэмжиж байнаа
2017-11-03
Зочин:
Энхбаяр гишүүн та бол Зэвсэгт хүчний удирдлагуудын арчаагүй, шаардлага сул байгаад анхаараач. Гүлдийсэн зангараг байхгүй хэдэн юмнууд байх юм. Таны аав шиг чинь тачигнасан дарга хэрэгтэй байна. Ганбат гэдэг генерал хаана явна. Тэр нөхрийг олж ирээч. Ганбат генералаас удирдлагад байсан генералуудыг хүртэл эмээдэг байсан юм даа.
2017-11-03
Мгл:
Аль хэдийн газарт унаад шороотой холилдцон шүү дээ
2017-11-03
зочин:
Шударга дүр эсгэсэн хүний мэдэхэд тун амархан зорилгогийг нь сайн ажиглаад бай
2017-11-03
Yun khurts ve:
Khurtsiigaa shorond hiigeech olon ulsiin ner nuurgui boltson huniig odoo tomilj bdg
2017-11-03
зочин:
энэ нэг сайн эр гарч ирээд байгаа юм. Парламент анх удаагаа ойлгомгүй гэнэ олон жил будилаан тарсандаа үүнийгээ засахгүй тогтолцооны гажуудал гэдгийг ойлгохгүй л явна. Улс орон өдий хүртэл дампуурч ард иргэд өдрөөс өдөрт ядуурч байгаагийн гол буруутан нь парламент гэдгийг ойлгоогүй байна.
2017-11-03
Зочин:
Жадамбаа Генералын хүү Энхбаяр одоогоор онц яваа. Энэ эрчээ бүү алдаарай. Арми цэрэг БХЯ аа харин мэргэжлийн Сайдтай л болгомоор байхын. 30 шахам жил хэрмэл тэнэмэл юмнууд ирлээ дээ. Энэ талаар нэг арга хэмжээ аваач
2017-11-03
irgen:
sanal neg baina, mongoliin Tor 30 aad jil aliigaa aldlaa