Хотын дарга С.Батболдыг донгодох цаг болжээ

img

Гэрэл зургийг MPA.mn

 

НИТХ дахь АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2017 онд Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт болоод 2018 оны үндсэн чиглэлийг хэлэлцэв.  Хотын даргын өргөн барьсан нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл хангалтгүй хэрэгжсэн гэж тус бүлэг үзэж байна. Энэ талаар АН-ын бүлгээс дүгнэлт гаргажээ. Дүгнэлтийг АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү танилцууллаа.

 

  • Улаанбаатарчуудыг аз жаргалтай болгох эхний жилийн 26 зорилт 88 хувьтай биелсэн хэмээн дүгнэжээ. Улс орон өрнөөс өрний хооронд амьдарч байхад 88 хувьтай биелсэн гэж хэлэх ёсзүй байхгүй.

 

  • Эдийн засгийн зорилт 89 хувьтай биелсэн гэжээ. Нийслэлийн айл өрх бүрт эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртээж, иргэдийг ажилтай орлоготой болгох ажил 89 хувьтай биелсэн гэдэгтээ нийслэлчүүд санал нэгдэхгүй.

 

  • Нийслэлийн Засаг дарга санаачилгагүй, үр бүтээлгүй, иргэддээ өгөөжгүй ажилласан байна. Хотын дарга С.Батболд бүрэн эрхийнхээ хугацааны 33 хувийг өнгөрүүлсэн ч шинэ санаачилга гаргасангүй. Нийслэлийн удирдлага төсөв мөнгөөр дутаагүй.

 

  • Нийслэлийг хөгжил дэвшлийг урагшлуулах биш ухраасан нэг жил боллоо.

 

Дүгнэлтэд НИТХ тавдугаар хойш хуралдаагүй, эрх баригч МАН-ын дотоод хагарлаас болж олон удаа хуралдаан хойшилсоныг дурдав. Мөн иргэдээ сонсч, иргэндээ ээлтэй бодлого хэрэгжүүлэх ёстой хотын дарга ажилдаа санаачилгагүй, хойрго хандаж, амлалтаасаа буцсан учраас НИТХ-ын төлөөлөгчид түүнийг донгодох цаг болсон гэж АН-ын бүлэг дүгнэжээ.

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hotod hiih ajil mash ih bn, uvul hayand irle, ene zam, gereltuuleg, tog tsahilgaan, amidrah orchin, utaa, hursni bohirdol , gazar geed, yasan hanaj tsaddagui shunal tachaal ve, daahgui nohoi buluu huraana gegcheer bas yun niisleliin namiin darga ve, iim l dargiin dontoi hun ajla uguud ter namiinha ajliih hiivel yasiin be
2017-11-03
Зочин:
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-11-03
irgen:
Mongol ulsiin niisleld yagaad irged shoroon dund amdrah estoi um be ??? hezee zulegjyylj, tohijuulj, zasaj chimdeg ajluud togtmoljih ve ????? Darga nar ni yu hiihee meddeggui umuu ??? hodoo heer yavaa um shig l toos shoroo salahgui um, Dyyrgiin darga nar hezee bair hoorond baigaa nuranga shaham gazruudaa zasah ve ????
2017-11-03
irgen:
Mongol ulsiin niisleld yagaad irged shoroon dund amdrah estoi um be ??? hezee zulegjyylj, tohijuulj, zasaj chimdeg ajluud togtmoljih ve ????? Darga nar ni yu hiihee meddeggui umuu ??? hodoo heer yavaa um shig l toos shoroo salahgui um, Dyyrgiin darga nar hezee bair hoorond baigaa nuranga shaham gazruudaa zasah ve ????
2017-11-03
Иргэн:
НИТХ хуралдахгүй байх, ирц нь хүрэхгүй байх нь С.Батболд даргад огтхонч хамаагүй биздээ. Харинч гайгүй даргатай болсон харагдаад байна.
2017-11-03
Ххха:
Засагаа барьж нийслэлээ удирдаж байхдаа ТҮЦ зарж ногоон уут тарааж хүүдээ тендэр өгөхөөс өөр ажил хийгээгүй хүмүүс өөрсдөө сайхан болгож чадаагүй байж одоо ийм юм ярьж суух эрх байдаг ч вм уу
2017-11-03
Зочин:
Хаа очиж сайн ажиллаж байгаа шүү!!!
2017-11-03
Зочин:
ХОТЫН ДАРГАД НАМЫН ДАРГА ХИЙХ ЯМАР ХЭРЭГ БАЙНАА. ТОЛГОЙТОЙ ҮСНЭЭС ИХ АЖИЛТАЙ БАЙМААР ЮМ. ЮУН ДАРГАД ДУРТАЙ ДУРАК ВЭ.
2017-11-03