Уулчдын гэр бүл онцгой байдлын албанд талархал илэрхийлэв

Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийн ар гэрээс Онцгой байдлын байгууллага, алба хаагчдад талархал илэрхийллээ. Талархлаа өөрийн биеэр илэрхийлэхээр ирсэн Булган аймгийн Могод сумын өндөр настан С.Болдыг ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр С.Болд “Дүүгийнхээ биеийг уулнаас олохгүй нь л гэж айж байлаа. Гэтэл аврагчид маань олоод ирэхэд амьд уулзсан мэт л баярласан” гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: https://nema.gov.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ