НИТХ-ын хуралдаан энэ сарын 13-ныг хүртэл завсарлалаа

img

 

НИТХ-ын 12 дугаар хуралдааны хэлэлцэх бүх асуудлаар АН-ын бүлэг энэ сарын 13-ныг хүртэл завсарлага авлаа.


Өнөөдрийн хуралдаанаар “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт” гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. АН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаар нэг цагийн завсарлага авсан юм. Завсарлага дууссаны дараа АН-ын бүлгээс дахин албан бичиг ирүүлснийг НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр, “Хэлэлцэж буй асуудал дээр хоёр намын бүлэг зөвшилцөж, харилцан ойлголцолд хүрэх ёстой. Энэ үүднээс “Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хурлын дарга тодорхой хугацаа зааж, нам, эвслийн бүлэгт завсарлага өгч болно” гэсэн НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу үдээс өмнөх хуралдааны үеэр завсарлага өгсөн. Гэвч АН-ын бүлгээс энэ сарын 13-ныг хүртэл буюу ажлын зургаан хоногийн хугацаанд НИТХ-ын 12 дугаар ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр товлосон бүх асуудлаар завсарлага авах албан бичиг ирүүлсэн байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Manai ulsiin toriin tolgoid xeruuliin buzar gedeg ymtai boljee.xereldeed ajilaa xiixgui tarbal taarna
2017-11-04
Бат:
Хуралдаан шуу юмыг нь харсан. Ёстой ой гутав. дарга санаатай мануухай нь Амарсайхан билүү олигархи Эвтэй байя маягтай юм донгосох шиг болсон. Нөгөө гэмт хэрэгтэн асан казино Баттулга, түрүүчийн дөрвөн жил хотын хөрөнгийг хүү Чулуудайтайгаа хамт ханатлаа цусалсан шуналт мянгуужин Бат-үүл хоёр шудрага дүр эсгэгчийн дүрд тоглож матрын нулимс унагаж, ард түмнийг татах оролдлого хийж, нөгөөдүүлээ баахан доромжилж дээрэлэхэв. Дээрэлхүүлэхдээ ч таарсан голионууд даа. МАН-ынхан. Нэг мануухай АН-руугаа жаахан ширүүлэв. Түүнийг нь Бат-үүл амьтан болгочихов. Нөгөөх хар цагаан дуугүй, лав өмдөндөө чацга туусан байх. Уг нь наад үхээрүүдийг чинь хотод олигтой юм хийгээгүй гээд эрхийг нь хасаж, МАН-ыг эрх бариулсан юм биш үү. Эрх баригч шиг байгаа чээ МАН-ын малуудаа. олонхийн санлаар тэр тэргүүлэгчээ сонгодог юм бол түүгээрэ яваач дээ. Юундаа баас алдаад байгаа новшнууд вэ. Хуулиа л барь л даа. Өөрийгөө туршлагатай улс төрч гээд бүлтрээд байгаа наадмуу алуурчнаа, авилгач, идэж уугаач Бат-Үүлийг ба
2017-11-04
Kkkk:
Yadaj baihad yar tembuu gegcheer ene neg heden luivarchin hulgaich doloogch barigch ireeduid eh orond gai boloh yumnuudiig yaay doo baiz uul ni hytad ulsad bol bugd tsaazar avahuulah yum sh dee
2017-11-04
Зочин:
6 өдөр хаагуур зугаалах гээд байдаг хар новшнууд вэ?
2017-11-03
Зочин:
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-11-03