Хөнгөлөлтэй эмийг сард хоёр худалдаалдгийг зогсоохыг үүрэгдлээ

img

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл газар, хэлтсийн дарга нартай уулзаж, хэдэн хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөний дотор хөнгөлттэй эмийг сард ердөө хоёрхон удаа худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэгдлээ.

 

Эрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдөг хэрнээ ямар ч тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй иргэд цөөнгүй. Тиймдээ ч улсын эмнэлэгт хэвтэхээс өөрөөр эрүүл мэндийн даатгалыг ашиглаж чаддаггүй гэж бухимдах нь элбэг.

 

Уг нь даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл, даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм. Гэвч энэ мэдээлэл иргэдэд дутмаг байдгаас энэхүү хөнгөлөлтөө эдлэж чаддаггүй. Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийн жагсаалт болон хэрхэн худалдан авах тухай хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг үнэ төлбөр, хөнгөлөлтийн хувь хэмжээний тухай мэдээллийн самбарыг эмийн сангууд хэрхэн байрлуулсан байдалд шалгалт хийх шийдвэр гаргажээ.

 

Мөн хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоох үүргийг сайд Д.Сарангэрэл холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Эх сурвалж: ЭМЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ООНОО:
Аптекуудаа яг рецептээр худалдсан эсэхийг нь ШАЛГА
2017-11-06
Иргэн:
Би улсад 25 жил ажилласан нийгмийн даатгал тасралтгүй төлсөн. Анх удаа элэгний эм хөнгөллөлттэй эм авах юм болов.Өрхийн эмчээс цохолт хийлгэсэн чинь хугацаатай сардаа багтааж ав гэсэн бичиг өгөв. Эмээ авах болсон чинь хороололын нэг хувийн эмийн сан зааж өгсөн. Очихоор эм нь алга мөн лимит нь дууссан утасдаж байгаа ир гэвээ. Хэд хэд утасдаад өөхийн биеэр 2 дахь удаагаа очвол өрхийн эмчийн өгсөн тодорхойлолтын хугацаа дууссан тул ахин аваад ирэх сарын эхээр ахиад ир гэсэн. Бүүр сүүлдээ 68000 төгрөшний эм авах гэж 2 сар яваад яршиг сүүлдээ залхаад, хүүхдүүд эмээ уусангүй гэж загнаад өөрөө авч уув.
2017-11-06
Зочин:
EMCH BAGSHAAS OOR NOHON OLGOVOR AVAH N HATSHLAHGUI
2017-11-05
ss:
Sariinn dunduur uvduud em avna gedeg ulgeriin dalai. Aptekuud say ugluu duussan gedeg um bilee
2017-11-05
zochin:
emiin sangyyd mungu dyssan gedeg bizdee hygatsaa zaadagaa bolih heregtei emee abch chadahgyi hygatsaa ni dyysdag zarim emiig baihgyi gene
2017-11-05
Зочин:
Эмийн сангийн нөхөд эрх мэдэлтэй.Хөдөөгийн хөгшидөд өгөхгүй,өгөөгүй байж дууссан гэдэг юм.Эмийн сан дээр тэтгэвэрийн авгай ,эмийн сан ажиллуулах тусгай зөвшөөрөл аваад алаг үзлээ гаргаад хэвтчихэнэ.Өрхийн эмч бас НО-той яана даа, яана.Та нараас горьдох юм багасаад байна шүү ДЭЭДЭС МИНЬ.
2017-11-05
zochin:
been chiregdel been ocher ingej egsen bolj hel deeree zogsoj chadahgui boltgoo yadrah, tevegtei baidlal hezee zogsoh yum, hun durtaa uedee ochood hengeleltee edlej baimaar baina. Bas yamar humuus em avch baigaad hyanaltaa sain tavih heregtei baina.
2017-11-05
zochin:
Emch nar tanil taldaa bicheed duusgadag shvv
2017-11-05