”Шаланз” маркийн машин автобус мөргөжээ

Сонсголонгийн гүүрэн дээр өвс ачсан "Шаланз" маркийн автомашин нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас зорчигчид болон иргэд хүнд гэмтээгүй гэж албаныхан мэдээлж байна.
"Шаланз" маркийн автомашин зогсч чадахгүй, техникийн доголдол үүссэн тул жолооч нь үсрэн буусан байжээ. Жолоочгүй "Шаланз" маркийн машин явсаар зорчигчтой автобусыг мөргөжээ Уг ослын улмаас эвдрэл үүссэн тул Сонсголонгийн гүүрийн хоёр талын нэвтрэх урсгалыг хааж засварлаж байгаа юм байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ