Охиныг хайхад Хятадын талаас дэмжлэг хүсчээ

Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл хийлээ. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод зургаа хонож байна. Одоогоор цагдаагийн болон албаны, сайн дурын 510 орчим хүн охиныг эрэн хайж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Замын-Үүд дэх цагдаагийн албанаас Эрээн хот дахь Монгол Улсын консулд албан тоот явуулж, Хятадын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах хүсэлт явуулсан байна. Энэ дагуу Эрээн хотын хууль хяналтын байгууллага нутаг дэвсгэртээ охиныг эрэн хайж буй аж.
Охины талаарх үнэн бодит мэдээллийг таван сая төгрөгөөр худалдан авах юм байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ