Улс төрийг худалдаж байгаа хүнтэй эв нэгдэлтэй байж чадахгүй
2017-11-09

УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ оны төсвийн тодотголд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож байгаа юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьсаны дараа үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-Томилгоо тойрсон асуудлыг Ерөнхийлөгч ярилаа. Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нарыг төрд ажиллаж болохгүй гэж байна. Тэгвэл яллагдагчаар татагдсан А.Гансүхийг та ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилсон. Ямар хүнийг томилоод, ямар хүнийг гүтгээд байна вэ? МАН-ын дотоод асуудалд та оролцож болохгүй. Төмөр замтай холбоотой 600 тэрбум төгрөгийн асуудлыг яах болж байна.

 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар:

 

-300 мянган төгрөгийн халамж тарааж байгаа юм шиг зүйл яриад байна. Багш нарын ажлыг үнэлж, урамшуулал олгох журам гэж байдаг. Багш хүн хүүхэд нэг бүрийн ахиц, хөгжилд амжилт гаргасан бол урамшуулна гэсэн байдаг. Засгийн газар ажлын үнэлэмжээр нь урамшуулал олгоё гэж үзсэн.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

 

-Монгол Улсын төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын хуулиар шалгуур нөхцөл тогтоосон. Төсвийн тодотол өргөн баригдах 7 үндэслэл байдаг.  Тиймээс би хуулиар тогтоосон үндэслэл байхгүй байна, засах хэрэгтэй гэж байсан. Гэтэл засаагүй. Хэрвээ зассан бол одоо ингэж хоёр нэр, хоч дуудуулахгүй байсан. Хүүхдийн мөнгийг олгох ёстой. Үүнийг зөвшөөрч байна. Одоо байдал амаргүй болсон.  Ирэх оны төсөв батлагдах хугацаа тулсан. Тиймээс зүтгээд явахаас өөр аргагүй байх. Төсвийн хууль, Төсвийн тогтвортой байдлын хуулийг ягштал мөрдөх ёстой гэсэн үзэлтэй хүн бий.  Үнэ нэмэгдсэнээс шалтгаалж төсвийн тэнцэл алдагдвал тодотгол хийнэ гэдэг. Үүнийг түүхий эдийн үнэ нэмэгдсэнээс үндэслэн төсөвт тодотгол хийнэ гэдэг нь үндэслэлгүй сонсогдож байна. Тийм учраас хуулиа агуулгаар нь ойлгож, ягштал мөрддөг байх хэрэгтэй.

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй байна гэж хараад байна. Наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгийг олгоогүй, зогссон. Төрийн албан хаагчдын цалин 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй, инфляци 20 хувиар нэмэгдсэн байна. Хувийн хэвшлийн адилтгах албан тушаалтнаас төрийн албан хаагчдын цалин 5 хувиар хэлбэлзэл нэмэгдэнэ гэсэн заалттай. Төрийн албан хаагчдад ажлын үр  дүнгээр нь урамшуулал олгох асуудал яригдаж байна. Төсвийн тодотголд зардал тусгахдаа буцалтгүй тусламж биш ажлын үр дүнгээр гэж оруулсан.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Та өнөөдөр “Женко”  компанийн Ерөнхийлөгч биш Монголын ард түмний Ерөнхийлөгч. Орж ирээд чуулганы микрофон ашиглаад тулга тойрсон зүйл яриад байна. Монгол Улс дипломат хоригт орчихлоо. Хэрвээ 2012 онд таны гацаасан төмөр зам баригдсан бол өнөөдөр эдийн засаг хоёр дахин том болох байсан. Баялаг бүтээгчидтэйгээ тэрсэлдэхээ боль. Яагаад өнөөдөр нэг удаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг  хуралдуулсангүй вэ.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Монгол төрийн бодлого алдагдсан нөхцөлд хориг тавьж таарна. Монголд уул уурхайн баялгийг тойрсон хулгайг арилгахгүй бол эдийн засгийн хөгжил, ядуурлыг арилгах асуудал байхгүй болно. Асуудал үүсэхлээр буруу тийш нь залаад айлаар бол хэрүүл хийгээд эхэлдэг. Төсвийн тодотголоор хууль зөрчигдсөн.

 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

 

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд битгий халдаач ээ. Улсынхаа алдааг засахгүй, ганц нэг үг хэлж байгаа гишүүд нь загнаад давхичих юм.  Улс орон тогтворгүй байгаа нь үнэн  шүү дээ. Та хэд хуваагдаад Засгаа огцруулсан. Өөрсдөө улс төрийг тогтворгүй болгосон. Учраа ололц гэж хэлсний төлөө “манай намын дотоод асуудалд битгий оролц” гээд байх юм. Та нарыг хуулиа зөрчлөө гэхээр хүлээж авахгүй юм.  ОУВС гэсэн байгууллагын дор Монгол төр амьдарч болохгүй гэсэн агуулгаар энэ хоригийг тавьсан.  Хариуцлагатай ажиллацгаая.

 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараагааар Ерөнхийлөгч үг хэллээ.Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Би бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьж байна. Төрийн мөнгөөр хайгуул хийгээд зарж байна. Улс төрийг худалдаж байгаа хүнтэй эв нэгдэлтэй байж чадахгүй. Энэ хүмүүсийн төлөөллүүд хүчтэй орж ирж байна.

 

Би ажил хийж, бизнес хийж, тэлэх тухай яриад байна. Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг ярьж байгаа бол цаашид ч хориг тавина. Шинэ Ерөнхий сайд саяхан томилогдсон. 12 дугаар сарын эхэнд хаалттай хуралдаан хийнэ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Х.Баттулгын үгэнд үнэмшихгүй байна. Өөрөө мафийн тэргүүн биз дээ.
2017-11-10
5112:
ЭНЭ МАФ ГЭДЭГ НЬ МОНГОЛД ДИЙЛДЭХЭЭ БОЛЬЖ БАЙГАА ЮМДАГ УУ ДАА. М.ЭНХБОЛД ТЭРГҮҮТНҮҮДИЙГ ДАГУУЛААД ЭНХАМГАЛАН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ-УЛААН ХАМГААЛАГЧ ХАЯНХЯРВАА, ГЭЭД ХУУГААР НЬ ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ МОНГОЛД ХӨГЖИЛ ЯРИАД ХЭРЭГГҮЙ БОЛЖЭЭ...
2017-11-09
Хохь болох уу?:
энэ 65-ыг яана даа! Тэмээ гэхээр ямаа гэгчийн жинхэнэ үлгэр л энэ байх. Улс, түмний хохь болж хоосорсоор байх уу!
2017-11-09
kkk:
Ийнхүү гишүүд үг хэлсний дараагааар Ерөнхийлөгч үг хэллээ.Ерөнхийлөгч Х.Баттулга Би ажил хийж, бизнес хийж, тэлэх тухай яриад байна. Монгол Улсын үндэсний эрх ашгийн төлөө ярьж байгаа бол цаашид ч хориг тавина. Гэж хэлсэн байхөө оооо
2017-11-09
ZOCHIN:
HAYNHIRVAA BILUU GASHILCHIHSAN TOLGOITOI MANTUU TCARAILSAN YM OORIIN TOLGOIGUI IH MEDDEG DURTEI HOOS ,YDAHDAA ENHAMGALAN SHIGEE ASHIG SONIRHOLIIN ZORCHILTEI TERIIGEE HAMGAALAAD AMIA OGOHOOS CH BUTCAHGUI ZUTGEJ YVAA BOL BAS CH YAHAV.
2017-11-09