Ц.Мөнхтуяа: 516 мянган төгрөг авч байгаа тул энэ онд ажил хаялт зарлахгүй

img

Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяагаас гурван сар үргэлжлээд байгаа тэмцлийнх нь талаар тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Засгийн газар багш нарт нэг удаа 300 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болсон. Үүн дээр үр дүнгийн урамшуулал нэмэгдээд 516 мянган төгрөг олгохоор болж байгаа юм байна. Өмнө нь үр дүнгийн урамшууллыг хэрхэн олгодог байсан бэ?

 

-Өмнө нь багш нарт үр дүнгийн урамшуулал гэж өгдөг байсан ч ялгавартай олгодог байсан. Маш их шалгуур давж, олон материал бүрдүүлж байж авдаг байсан. Энэ удаад үр дүнгийн урамшуулал 216 мянган төгрөгийг бүгдэд нь ямар ч цензургүйгээр өгч байгаа. Энэ нь бидний тавьсан шаардлагын үр дүн.

 

2017 онд 50 хувиар нэмүүлэх шаардлага тавьсан. ОУВС-тай хатуу гэрээ хийсэн тул үндсэн цалинг нэмэгдүүлэх ямар ч боломжгүй гэсэн. Тиймээс бид энэ мөнгөн дүнтэй дүйцэхүйц урамшуулал олгохыг шаардсан. Энэ шаардлагын үндсэн дээр Засгийн газраас төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг өгөх шийдвэр гарсан. Мөн багш нарын үр дүнгийн урамшуулал 45 хувь 216 мянган төгрөг энэ сараас эхлэн багш нарын гар дээр очихоор боллоо.

 

-Багш нар есдүгээр сард ажил хаялт зарласан. Тухайн өдрийн цалингаа нөхөж авна гэж байсан. Энэ юу болсон бэ?

 

-Тэр өдрийн цалинг энэ сарын цалин дээр нөхөж олгох болно БСШУС-ын сайдын тушаал гарсан.  

 

-Энэ сарын 13-нд багш нар ажил хаяна гэж байсан. Одоо энэ шийдвэр хэвээр байна уу?

 

-Энэ шийдвэр багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны шийдвэр биш. ҮЭХ-ны шийдвэр. 

 

-Цалингаа нэмэгдүүлэхээр ажил хаялт,  тэмцэл дахин хийх үү?

 

-Бид энэ онд цалингаа 50 хувь нэмүүлэхийг шаардсан. Энэ  сар болон ирэх сард багтан 516 мянган  төгрөг багш нарын цалин дээр нэмэгдэж орох тул бид энэ онд ажил хаялт зарлахгүй.  Харин 2018 оны төсөв дээр бидний цалинг нэмэгдүүлэхийг дахин ярилцах болно.

 

Р.Дулам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ene avgai amaa tagluuljee. hen be gedeg ni az bolj hurdan tanigdlaa da.
2017-11-10
Зочин:
Багш нар гэж өөрсдийгөө бодсон арчаагүй хүмүүс байх юмаа тэд нараас бага цалин аваад ажиллаж байгаа хүмүүс өч төчнөөн байна хэдэн цаас аваад амаа таглуулждээ энэ мөнгө нь дуусаад ирээд дахиад сүржигнээд эхэлнэ дээ чааваас
2017-11-10
Зочин:
Багш нар цалингаа нэмүүлэх гэж тэмцсэн болохоос 516 авах гэж тэмцээгүй шүү
2017-11-09
Зочин:
Энэ балай хар авгай цаад турхирагчдаасаа овоо юм салгаж дэ.Угаасаа нэр төр олж авах гэж түлхээсээр бахирсан харыг мэдэх хүмүүс нь хэлээд байсанг багш нар анзаарахгүй л учраа олохгүй дагаж хөөрцгөлөөд ингээд хоцорч байгаа нь энэ.Ийм багш нэртэй бүдүүлэг юмаар ямар хүүхдүүд хичээл заалгаж ямар хүн болох бол гэхээр Аймшигтай. Ёс зүйгүй захын хэрүүлч авгай нар шиг ийм багш нарыг атестачлаад хүүхдийн байгууллагаас зайлуулах хэрэгтэй!!!!!!!
2017-11-09
irgen:
zalingaas gadna bagsh nariin harzaanii soel, uhamsar , huvzaslalt ih hachin baigaa shyy,,,,bydyyleg bagsh nar mash ih baidag ni haragdaad baigaa !!!
2017-11-09
irgen:
zalingaas gadna bagsh nariin harzaanii soel, uhamsar , huvzaslalt ih hachin baigaa shyy,,,,bydyyleg bagsh nar mash ih baidag ni haragdaad baigaa !!!
2017-11-09
mongol:
Bagsh naraa tsalin nembel yumnii une ushiig bodoltsnuu.Unuudur yaj huuhedee talhtai bailgay gesen zunduu humuus baigaa.Tedend hund tusna.
2017-11-09
Zochin:
UHAMSAR UNENDEE ALGA DA.ENE BAGSH NART.
2017-11-09
Зочин:
kkkk
2017-11-09
zochin:
ene shavar arslan shig yum bagsh nariin araar haaltiin geree baiguuljee
2017-11-09
Зззз:
Мөнхтуяа чи засгийн газартай хаалтын гэрээ гээчийг хийгээ юж
2017-11-09
Zochin:
Ene bagsh nar yamar muuhai humuus ve.
2017-11-09
Zochin:
Naad Malnuudaa bugdig n atestatlchald hamruulaad tentseeguig n halaad surguuli tugssun ajil haij bga setgeltei olon bagsh narig awch ajilluulaachee.
2017-11-09
Зочин:
baliar novshnuud ajlaa oligtoi hiichihdeg bolchihood mongo nehej baigaasai
2017-11-09