ИБУИНВУ-ын төлөөлөгчид үнэт цаасны арилжааг нээлээ

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй төлөөлөгчид Монголын хөрөнгийн биржид зочиллоо. Тэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 5 594 дахь арилжааг нээж, цан цохив.
Цан цохих үйл ажиллагааны үеэр Лимпнигийн Лорд Ховард “ИБУИНВУ болон Монгол Улс хоорондын дипломат харилцаа 1963 оноос эхэлсэн бөгөөд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн барууны хамгийн анхны улс нь Их Британи улс байсан” гэдгийг онцлон тэмдэглэв.
Хоёр улсын өнөөгийн хамтын ажиллагааны нэг том бэлэг тэмдэг нь Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн биржийн стратеги хамтын ажиллагаа бөгөөд цаашид хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгааг илэрхийллээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ