Хүүхдийн мөнгө ирэх даваа гаригаас орно

img

 

УИХ 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой шийдвэрээ гаргаснаар гацаанд ороод байсан хүүхдийн мөнгөний санхүүжилт шийдэгдлээ. Энэ оныг дуустал бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийг 2017 оны төсвийн тодотголд суулгасан байсан. Хүүхдийн мөнгө эх үүсвэргүйгээс өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгө олголт зогссон. Засгийн газрын зүгээс ирэх даваа гаригаас эхлэн найм, ес, аравдугаар сарын хүүхдийн мөнгийг олгох бодлого барьж байна.

 

Т.САЙХАН

Эх сурвалж: www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ