Цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ