Дуэйн Жонсон “Үхлийн салаа” кинонд эсрэг дүр бүтээнэ

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смит, Маргот Робби, Жерард Лето, Кара Делевинь нарын хамтран тоглосон “Үхлийн салаа” киноны хоёрдугаар анги ирэх 2018 дундуур нээлтээ хийхээр болсон гэнэ.
Тун удахгүй уг бүтээлийн шинэхэн ангийн зураг авалт албан ёсоор эхлэх аж.
Тэгвэл хоёрдугаар ангид “Галзуу хурд” киноны од Дуэйн Жонсон тоглохоор болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр “Үхлийн салаа” киноны эсрэг дүрийг бүтээхээр болжээ. Одоогоор уг мэдээллийг жүжигчин эр батлаагүй ч өнгөрсөн амралтын өдөр “Үхлийн салаа” киноны продюссертэй хоолонд орсон талаар гэрчүүд өгүүлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ