Д.Эрдэнэбат: Эрх баригчдад ажлаа хийхийг сануулъя

img

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Энэ намрын чуулганаар хэлэлцэх хуулиудтай холбогдуулан бүлгээс бодлогын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөөгөө баталсан байна. Мөн нөхөн болон дахин сонгууль явуулах асуудал болон УИХ-ын үйл ажиллагааны талаар бүлгийн хуралдаанаараа хэлэлцжээ. Эдгээр асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл өглөө.

 

 

АН-ын бүлгээс намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдтэй холбогдуулан найман асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Энэ сард Баялгийн хүүний тэгш байдлын тухай хуулийн төсөл болон Зээлийн хүүний хувийн дээд хэмжээг тогтоох асуудлаар хэлэлцүүлэг хийх аж. Цаашдаа Нийслэлийн эрхзүйн байдал болон банк санхүүтэй холбоотой хууль тогтоомжууд зэргийг хэлэлцэх юм байна.

 

Дахин болон нөхөн сонгууль явуулах 57 засаг захиргааны нэгж байна. 54 нэгж дээр сумын ИТХ-ын 30 суудал, аймгийн ИТХ-ын 39 суудалд дахин болон нөхөн сонгууль явуулах ажил удааширч, зогслоо. Энэ 60 суудал дээр сонгууль явуулах зайлшгүй шаардлагатай.

 

Сонгуулийн дараа маш олон ИТХ-ын төлөөлөгч нарыг үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулсан. Төрийн албаны удирдах албан тушаалтнуудыг үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж, хууль зөрчсөн. Үүнтэй холбогдуулан УИХ дээр Засаг захиргааны, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг өөрчлөх асуудал яригдаж эхэлсэн. Үүрэг гүйцэтгэгч нараа албажуулахын тулд төрийн албаны удирдах албан тушаалтнуудыг ИТХ-д байж болно гэсэн хуулийг өөрсдийнхөө нөхцөл байдалд нийцүүлэх гэж байгааг бид буруушааж байна. Дахин болон нөхөн сонгууль явуулах 200 сая төгрөгийг 2018 оны төсөвт СЕХ-ноос оруулсан ч Төсвийн байнгын хороо хассан. Энэ нь дахин болон нөхөн сонгуулийг явуулах шаардлагагүй гэсэн үг.

 

Тус бүлэг УИХ-ын үйл ажиллагааны талаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятадын сонсголыг сонссон байна. Намрын чуулган эхэлснээс хойш УИХ ганц ч хуулийн төсөл хэлэлцсэнгүй. Бүтэн хуралдсангүй. 2018 оны төсөв олонхын бүлгийн дотоод хагарлаас болж дахиад гацсан. Баасан гаригт энэ хууль батлагдаад дуусна гэж харж байсан. Харамсалтай нь баасан гаригт Төсвийн байнгын хорооны ирц бүрдээгүй. Үүнээс болж 2018 оны төсөв батлагдаагүй. Энэ сарын 15-нд эцсийн хугацаа дуусна. Тиймээс эрх баригчдыг ажлаа хийгээрэй гэдгийг дахин сануулъя.

 

Төрийн ямар ч ажил явахаа болилоо. УИХ нь талцаад, хуралдаж чаддаггүй. Хүлээгдэж байгаа олон хуулийн төсөл хүлээгдэж байна. Улстөржсөөр байгаад намар өнгөрлөө. Тиймээс АН-ын бүлгээс УИХ-ын даргын зөвлөлийг яаралтай хуралдахыг шаардаж байгаа гэсэн мэдээллийг Д.Эрдэнэбат өглөө.

 

Б.Энэрэл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

45:
Ичиж амьдар АНамынхан аа
2017-11-13
ДОНГОС:
ТА ХЭД ӨНГӨРСӨН 4 ЖИЛ ЮМ ХИЙЧЭЭД ДУГАР
2017-11-13
Зочин:
өнгөрсөн 4 жил 2 засгийн газар сайд байлаа. Ер нь чи юу хийсэн Чингис Самурай бонд хаачив.Багш эмч нар төсвийн ажилчид ын цалин хөлс ийг нэмэх чинь ЯАСАН . БИТГИЙ ХИЙ ХООСОН ЗҮЙЛ ЯРЬЖ БАЙ. ДАНХАР ТОЛГОЙ МИНЬ.
2017-11-13