Татвар төлөгчдийг тоолж байна

Татварын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 01- 24-ний өдрүүдэд улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү татвар төлөгчийн тооллогын зорилго нь Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 01, 02 дугаар албан даалгавар, татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны зорилт, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, ”Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн байршлыг тодорхойлоход оршино.
Энэ удаагийн тооллогоор татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулж буй цэг дээр биечлэн очиж тоолон, тухайн татвар төлөгч хичнээн байршилд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлж буй юм.
Цаашид тооллогын явцад цуглуулсан мэдээллийг ашиглан татвар төлөгчийн үйл ажиллагааны байршлын зураглалыг татварын албаны хэмжээнд цахим хэлбэрээр харах, үйл ажиллагаанд ашиглах аж.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ