Бруклин найз охиндоо зориулан бүжиглэв

img

Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн ууган хүү Бруклин Бекхэм холливуудын залуу уран бүтээлч Хлоя Морецтэй үерхдэг билээ.

 

 

Хос энэ оны эхээр тодорхойгүй шалтгааны улмаас салцгаасан ч сар хагасын өмнө эргэн нийлсэн юм. Тэгвэл Бруклин найз охиндоо зориулан бүжиглэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр инстаграмдаа өчигдөр богино хэмжээний бичлэгийг байршуулсан аж. Бруклин бичлэгийнхээ эхэнд “Хонгор минь чамдаа зориулав” хэмээн хэлжээ. Уг бичлэгийн дор Хлоя Морец “Гайхалтай” хэмээн бичжээ.

 

Энэхүү бичлэгийн цагийн дотор 300 мянган хүн үзэж, лайк дарсан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ