Хүн зодсон Харүмафүжи башёг өнжихөөр боллоо

img

 

Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 9 удаа түрүүлсэн,  70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж өнгөрөгч сард мэргэжлийн сүмоч, өөрийн найз Таканойва А.Баасандоржийг шар айрагны шилээр цохиж гэмтээсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар Японы спортын мэдээний эх сурвалж Споничи сайт өнөөдөр мэдээлжээ.

 

Түүнийг энэ сарын башёг өнжих хүсэлтээ бичгээр уламжлах үеэр энэ талаар тодруулахад үгүйсгэсэнгүй. Мөн тэрбээр “Би ийм асуудал гаргасандаа уучлал гуйж байна” гэсэн байна.

 

Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос гаргасан мэдэгдэлд маэгаширагийн 8-т эрэмбэлэгдэж байгаа Таканойва А.Баасандоржийн тархи хөдөлж, гавлын яс цуурснаас гадна өөр хэд хэдэн гэмтэл авсан гэж бичжээ. Үүнээсээ болж тэрбээр 11 сарын 5-9 хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм байна.

 

Өдгөө 33 настай Харүмафүжи Д.Бямбадорж нь 10 сарын 26-нд Тоттори дахь уламжлалт бүс нутгийн аялал барилдааны дараа нутгийн бөхчүүдтэйгээ зугаацаж явсан аж. Энэ үеэрээ өдгөө 27 настай Таканойва А.Баасандоржийн гаргаж байгаа авир өөрт нь таалагдахгүй байна гэж маргалдаж эхэлжээ.

 

Энэ талаар мэргэжлийн сүмо бөхийн холбооны удирдлагууд Харумафүжи болон түүний багшаас тодруулга авсан байна.

 

2001 оноос эхлэн мэргэжлийн сүмо бөхөд хүч үзэн барилдаж байгаа Харүмафүжи нь дээд зиндаанд 9 удаа түрүүлснээс хамгийн сүүлд 9 сарын башёд ёкозуна цолтнуудаа төлөөлөн ганцаар барилдаж түрүүлээд байсан юм.

 

Харин энэ сарын башёд эхний хоёр өдрийн барилдаандаа өвдөг шороодоод байгаа бөгөөд өнөөдөр маэгашираг тэргүүлэгч Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдах хуваарьтай байсан боловч өнжихөөр болоод байна.

 

Эх сурвалж: www.japantimes.co.jp

 

Б.Энх-Амгалан

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Амагийн оронд номтойбаяр байгаагүй нь болж .Тэр шаар байсан бол хутга гаргаж хүн алаад нүдний булай болох байсан. Ямар ч байсан бямбадорж маш гутамшигтай муухай үйлдэл хийлээ. Их өндөрт гарсан хүн маш чанга унадаг гэдэг.Харамсалтай. Дээдэс нэр хугарахаар яс хугар гэдэгсэн. Энэний оронд бүх биеэрээ хэмхэрчихсэн хэвтэж байсан бол аштай юу.Жаргал даахгүйн зовлон.
2017-11-14
irgen:
Er xun aldaa l biz.yu gej xutsaad bgaa ym be.gants aldaa deer ni adlchix ymaa.eleed uchiriig ni olchix.mongolchuudiin neg muuxai zan ni xuniig aldaa deer ni shou xiix.bolix xeregtei.er xun gar zuruulex ym garaa l biz.bitgii surjigneed baitsgaa.
2017-11-14
zochin:
udmaaraa humuujilgui archaagui nowshnuud bgaa um uls ornii neree bodohgui sumoogoos huuh heregtei deer ued ah duu nartaigaa niilj hun zodoj shorond oroh gej baihad n aaw dawaanyam n tsagdaad ajillaj baihdaa ariin haalgaar shorond oruulaagui sh de
2017-11-14
иргэн:
Японы хуулиар шийтгүүлж, шоронд орох байлгүй.
2017-11-14
Зочин:
ХАЙРАН САЙХАН МОНГОЛ ЗАЛУУГ ГЭМТЭЭЖ БАЙДАГ ЯАСАН Ч УХААН МУУТАЙ ХҮН БЭ. АДГИЙН НОВШ, ХҮНИЙ НУТАГТ ШИЛЭЭР ЦОХИЖ АЛАХ ДӨХСӨН БАЙНА Ш ДЭЭ, ТАРХИ ИОЛГОЙ БОЛ ХЭЦҮҮ Ш ДЭЭ. УХААН МУУТАЙ ХҮН ЮМ ДАА, ХЭЛЭХ МУУ ҮГ ОЛДОХГҮЙ БАЙНА.
2017-11-14
Зочин:
Монголчууд ийм шүү дээ, муу нь муу даа жанжин гэж бие биендээ дээрэлхээд ..... Хүний нутагт япончуудад бол чадахгүй л дээ.
2017-11-14
Иргэн:
Хүн нэрээ тогос өдөө гэж. Давгаа шиг хөөгдөж Монголчууд гэж хүн болоогүй улс байдаг гэж харуулах нь дээ
2017-11-14
Зочин:
Genko iin MONGOL YALNA bagiin gishuun muu barzaisan yanhanii sheesiig hishonog ruu ni hutga shaaj alah bolno. Déréel huu muu psda ve! Chaddag yum bol japanii sumochiig zohihgui yasan yum be!!!
2017-11-14
po:
10.d jiliin omno mongold 1hamgaalagchin shudiig huga tsohij l bsn hunde
2017-11-14
Зочин:
нутаг нэгтнээ зоддог арчаагүй лалар вэ. өөр чадах юм үүнд алга уу. одоо хөөгөөд явуулсан нь дээр дээ. муу үхээрийг
2017-11-14
Haagi:
Удахгүй Давгадорж шиг хөөгдөөд ирэх н л дэ
2017-11-14
Зочин:
Ээдээ энэ архи уух уу. Хэнийг ч ална шүү. Монголчууд минь уух л ихдээд байнадааа. Бүх ард түмэнээрээ хэлэлцэх цаг болсон. Эмэтэй гишүүд суурийг нь гаргамаар байгаа юм. Тэгэхдээ хорихдоо биш, ярилцъя
2017-11-14