Хүүхдээ асарч байгаа ээжид нэгдүгээр сараас 50 мянган төгрөг өгнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг баталлаа.
Төсөвт өрхийн амьжиргаанд тустай хэд хэдэн зүйл багтжээ. Тухайлбал, 0-3 насны хүүхдээ асарч гэртээ суугаа эхэд сар бүр 50 мянган төгрөг өгнө. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрхөд улиралд нэг удаа 240 мянган төгрөг олгоно. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд өнгөрсөн жил 62 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ жил 99.2 тэрбум төгрөг төсөвлөлөө.
2018 оны Төсвийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ