БНМАУ-ын баатар И.А.Плиевын хөшөөний нээлт болно

09.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын хуралдаан болно.
11.00 цагт "Хүннү молл"-д ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн Нээлттэй хаалганы өдөрлөгт болно.
11.00 цагт ГХЯ-нд Үндэсний аудитын газраас тус яаманд хийсэн аудитын газрын шалгалтын дүгнэлтийг танилцуулна.
11.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ДЦС IV”-ийн үйл ажиллагаатай танилцана
11.00 цагт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Налайх дүүрэгт байрлах Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуульд зочилно.
11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 10 сарын нөхцөл байдлыг танилцуулна.
11.00 цагт “Mонгол ньюс” мэдээллийн төвд МҮЭХ-г шинэчлэх гишүүдийн нэгдлээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.40 цагт Зайсан толгойн Зөвлөлтийн дайчдын хөшөөний зүүн урд талд БНМАУ-ын баатар И.А.Плиевын хөшөөний нээлт болно.
12.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд 2017 оны “Чингис хааны одон”-ы эзэнг танилцуулна.
12.00 цагт “Корпорайт Конвенш центр”-т "Хязгаараас ангид" бүжгийн жүжгийн уран бүтээлчид мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Улсын мэргэшсэн хяналтын төв” ТББ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт шаадлага хүргүүлэх талаар “Mонгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14.00 цагт НҮБ-ын байранд Японы Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хүрээлэнгээс Монгол Улсын Эдийн засгийн коридорын нөхцөл байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулна.
15.00 цагт Монголын уран зургийн галлерейд “Монголын орчин үеийн дүрслэх урлагийн нэрт төлөөлөгчид” эрдэм шинжилгээний бага хурал болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ