П.Дэлгэрнаран: Бид албан тушаалтнууддаа итгэж байна
Автотээврийн үндэсний төвийн нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-аас баривчилсан гэх мэдээлэл түгээд буй. Ямар хэрэгт холбогдуулан хэнийг барьсан талаар тодорхой мэдээлэлгүй байна.
Харин энэ асуудалд Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран “Хэрэв буруутай үйл ажиллагаа байгаа бол хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Хууль ёс, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа учраас хянаж, шалгуулахад асуудал байхгүй. Бид албан тушаалтнууддаа итгэж байна” гэсэн тайлбарыг өглөө.
Тус байгууллагаас АТГ-т ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгаж өгөх хүсэлтийг тавиад буй аж.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ