МХЕГ-аас цэцэрлэгүүдийн хүүхдийн тоглоомыг шалгалаа

img

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны хяналт шинжилгээний төлөвлөгөөнд тусгагдсаны “Хүүхдийн тоглоомын үйлдвэрлэлт ба худалдаанд тавигдах эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм”, Тоглоомын аюулгүй байдал. 3-р хэсэг: Зарим элементийн шилжилт. MNS ISO 8124-1:2011, MNS ISO 8124-2:2011, MNS ISO 8124-3:2011” стандарттай харьцуулан эрүүл ахуйн үнэлгээ өглөө. Хяналт шинжилгээнд 40 цэцэрлэг, 8 иргэн хамрагдсан. 

 

 

Хяналт шинжилгээний явцад цэцэрлэгүүдэд хэрэглэгдэж буй гарал үүсэл, эрүүл мэндийн гэрчилгээгүй, хаяг шошгогүй, насны онцлогт тохируулсан хэрэглэх аргын зааваргүй, гаж үнэртэй, хурц өнгөтэй зэрэг эрсдэл бүхий 49 тоглоомноос дээж авч, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид будгийн тогтворжилт, рН, формальдегид, хүнд металлын шинжилгээнд хамруулан 16 дүгнэлт гаргажээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ