Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын томилгооноос болж, парламентын танхимд ширүүхэн хэрүүл болсон. УИХ-ын гишүүн Ж.Батзандан ангийн анд О.Баасанхүүг "Хуульч нэртэй хулгай" хэмээн уурсаж, түүнийг баас гэж бүдүүлэг зан гаргасан. Түүний энэ үг О.Баасанхүү гишүүнд тун эмзэг туссан бололтой.
Тэрбээр фэйсвүүк хуудсанаа
"Монгол эх оронд маань ажилчин анги сэхээтэн анги үндсэндээ үгүй болж зүгээр л нэг сайхан ярьдаг хэсэг бүлэг этгээдүүд түрэн орж ирсэнд харамсаж байна. Тэд өөрсдөд нь таалагдахгүй бол бусдыг хэн ч биш болгон ганцаардуулах гэж зүтгэдэг нь аймшигтай. УИХ-ын гишүүн байх хугацаа бол юм хийхийг хүсэж байгаа хүнд бол дэндүү богино хугацаа юм. Миний үе надтай хамт өтлөх болно. Түрэн орж ирж буй дараагийн үедээ бид юуг үлдээж яаж үлгэр дууриал үзүүлээд байна вэ. ХУЛГАЙЧ гэх үгийг хэнд ч хамаагүй хэлдэг болж. Бүр надад хүртэл шүү. Бүлэглэлийн эрх ашгийг хамгаалахын тулд, ах дүүгээ барьцаанаас аврахын тулд анд нөхөртэй доромж хийх хэрэг байсан ч юм уу. Эрдэнэтийн 49 % ийг төрд авах тогтоолыг 49 хүн зөвшөөр ч баталсан байдаг. Тэгээд төр авсан нь үнэн юм бол энэ сэдэвийг хаа. Даан ч Төр авч чадаагүй. Авна гэсэн тогтоол ч байгаагүй. Төр авахын тулд тохиролцох ёстой гэсэн тогтоол байсан. Одоо тохирч чадахгүй хоёр тийш хараад сууж байна. МАН 65 уулаа. Би ганцаараа. Манай намын дарга миний эсрэг. МАН намын гишүүд миний эсрэг. Миний сайн найз хүртэл миний эсрэг зогсож байгааг харах надад хэцүү байдаг. Хүн учраас надад ганцаардах үе байдаг. Гэхдээ Бурханд итгэдэг хүнийг Буг чөтгөр яаж ч чадахгүй гэдгийг би мэддэг. Бүх хүн миний найз. Хэрэв найзууд маань зарчмын эсрэг байвал Буруу үйлдэлтэй нь би хатуу тэмцэх болно. Үнээс болоод бүх найз маань намайг дайснаа гэж бодоод харж, харьцаж болно. Гэхдээ л тэр хүн миний найз" гэж бичиж, гомдлоо илэрхийлжээ.
Б.Энэрэл