Хайртай хүмүүсээ хамгаалъя

Өнөөдөр дэлхийн "ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРСОН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙГ ХҮРГЭХ ӨДӨР" тохиож байна. Манай улсад 2016 онд нийт 107 559 осол гэмтэл бүртгэгдснээс 17 197 буюу 16 хувь нь зам тээврийн ослоос шалтгаалсан байна. Энэ нь зам тээврийн осол нийт осол гэмтлийн шалтгааны хоёрдугаарт орж буй юм.
Улсын хэмжээнд зам тээврийн осолд орсон хүмүүсийн 72 хувь нь, орон нутагт 92.6 хувь осолд орох үедээ хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байна. Зам тээврийн ослоор нас барсан хүмүүсийн 66 хувь нь орон нутагт, 34 хувь нь нийслэлд бүртгэгджээ.
Иймд хайртай бүхнээ гарч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцохыг та бүхэнд уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ