Д.Эрдэнэбат: Эрчүүдийн хооронд жаахан маргаан болсон

Ж.Батзандан гишүүн УИХ-ын даргад хандаж, төрийн хамгаалалт хүссэн. Ингэхдээ тэрбээр Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц “Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү” гэж заналхийлсэн хэмээн тайлбарласан юм. Энэ үйл явдал АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд болсон аж.
Харин энэ асуудалд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Тусгай хяналтын дэд хорооны асуудлаар өчигдөр манай гишүүд миний өрөөнд цугласан. Тэр үеэр Б.Хурц орж ирж таарсан юм. Эрчүүдийн хооронд жаахан маргаан болсон. Би нэг зүйлийг хэлье. Эрчүүд, эрчүүд шиг байх ёстой. Гурван хатуу үг, гурван хатуу цохилтыг даадаг байх хэрэгтэй” гэсэн тайлбарыг өглөө.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ