Н.Түвшинбаяр ”Чингис хаан” одон хүртээнэ
2017-11-19

 

 

Өнөөдөр их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг Монгол Улсын анхны олимпын аварга, олимпын анхны хос медальтан, жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярт хүртээхээр болсон. 

 

Чингис хаан одон хүртээх ёслол өнөөдөр Төрийн ордонд болно. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Hahaa:
ENE shagnal altan gadas odontoi adil bolovoo
2017-11-19
Zochin:
Erunhiilegch bohoos oor setgej shagnaj chadahgui dee
2017-11-19
зочин:
гавьяа байгуулсан нь үнэн ч хэдэн тамирчдаа шагнаад л дуусах нь ээ.
2017-11-19