Химийн хүрээлэн нээлттэй ажиллана
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн маргааш өдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр
• Химийн шинжлэх ухааны хөгжил, ач холбогдолын талаар сонирхолтой баримтууд бүхий лекц
• Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны талаар танилцуулга лекц
• ХХТХ-ийн дэргэдэх гарааны компаниуд болон эрдэмтэн судлаачдын инновацийн бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа
• ХХТХ-ийн лабораториудтай танилцах, химийн шинжлэх ухааны сонирхолтой туршилтуудыг үзэж сонирхох боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ