Шүүхэд ”Ногоон танхим” байгууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд “Green Hall” буюу "Ногоон танхим" байгууллаа.
“Green Hall” танхим нь шүүхийн байрны стандарт, олон улсын жишигт нийцсэн орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд доторх заслыг ногоон өнгөөр шийдсэн нь иргэд, хэргийн оролцогчдын тайван байдлыг хангах зорилготой аж.
Ногоон танхимын нээлт өнөөдөр 14.00 цагт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ