“Зэс эрдэнийн хувь”-ийн 24500 хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдөж байна гэв

“Зэс эрдэнийн хувь” компанийн хувь нийлүүлэгчдийн хурал болж байгаатай холбогдуулан хувь нийлүүлэгчдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэд үндсэн дөрвөн асуудлыг зогсоохыг “Бльюмон” компаниас шаардав.
- “Зэс эрдэнийн хувь” компанийн өмчлөлийг хууль бусаар “Бльюмон” компанид шилжүүлж байгааг зогсоох.
- 24500 хувь нийлүүлэгчдийн эзэмшиж байгаа хувьцааны нэрлэсэн үнэ 1000 төгрөг байсныг 105 төгрөг болгон нийт дүрмийн санг үндэслэлгүйээр буруулж байгааг зогсоох
- Компанийн хэлбэрийг өөрчилж , хаалттай, хувьцаат компанийг Хязгаарлагдмал хариуцлагатай компаний болгохыг зогсоох.
- “Зэс эрдэнийн хувь” компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит оруулж дүгнэлт гаргуулан, хууль хяналтын байгууллагад хандах гэлээ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ