22 хүүхдийн шүүх хурал хойшиллоо
Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өнөөдөр Н.Базаррагчаа нарын 22 хүүхдэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдсон ч өмгөөлөгч ирээгүй гэсэн үндэслэлээр энэ сарын 31-ний өдрийг хүртэл хойшлууллаа.
Тэднийг Эрүүгийн хуулийн 126.3, 145.2, 147.2, 153.1, 261.1 гэсэн зүйл ангиар буюу хулгай, дээрэм, хүчингийн хэрэгт буруутгаж байгаа аж.
Дээрх хүүхдүүд 2009 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгай, дээрэм, хүчингийн хэргийг үгсэн тохиролцож, бүлэглэн үйлдсэн хэрэгт яллагдагчаар татагдсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ