Гадаадын иргэн үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно

img

Монгол Улсад зорчиж байгаа болон оршин сууж буй гадаадын иргэд паспорт болон оршин суух үнэмлэхээ биедээ авч явахыг Гадаадын иргэн харьяатын газраас анхаарууллаа.

 

Хэрэв бичиг баримтгүй яваа нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгох юм байна.

 

Тодруулбал, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь “Паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах” үүрэгтэй байдаг аж. Иймд зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг Гадаадын иргэн харьяатын газраас анхааруулж байна.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ