Хамгийн их хандивыг Ерөнхийлөгч Х.Баттулга авчээ

img

Үндэсний аудитын газраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас өгсөн хандивын мэдээллийг олон нийтэл ил болгожээ.

 

 

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон МАН, АН нийт 13 сая төгрөгийг зарцуулжээ. Үүний 6.7 сая төгрөг нь МАН, 6.6 сая төгрөг нь АН сонгуулийн ажилд зарцуулсан нь хуулийг баримталсан хэмээн үзжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд намаас гаргах зардлын дээд хэмжээг 6.8 сая төгрөгөөр тогтоосон юм.

 

Харин МАХН-ын тухайд сонгуулийн зардалд зориулж дансанд мөнгө төвлөрүүлээгүй байна. Зөвхөн нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансыг ашигласан аж.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нар сонгуулийн хугацаанд нийт 5 555 иргэнээс 8.6 сая төгрөг, 36 байгууллагаас 496 сая төгрөгийн хандив цуглуулжээ. Үүнээс М.Энхболд 1436 иргэнээс 2.5 сая төгрөг, 17 байгууллагаас 218 сая төгрөг цугласан байна. Харин Х.Баттулгад 1643 иргэнээс 3.2 сая төгрөг, 18 байгууллагаас 250 сая төгрөгийн хандив иржээ. С.Ганбаатарт 2476 иргэнээс 2.8 сая төгрөг, 2 байгууллагаас 30 сая төгрөгийн хандив өгчээ. 

 

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. 

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Босоо Ганбаа Солонгосын нэг иргэнээс 500 сая төгрөгийн хандив авсан гэсэн биз дээ?
2017-11-21
Zochin:
Avilaga bish handiv yum chin zvgeer.mundag bna
2017-11-21
иргэн:
кккк, ийм л бодит байдалтай амьдарч байгаа ард түмэн дээ, Зөвхөн Говь-Алтайд л гэхэд 1 тэрбум төгрөг тараахаар ачиж яваад баригдаа биз дээ. Хаанаас гарсан мөнгө вэ????
2017-11-21
Зочин:
araichdee . ingej hudlaa bicheed yu gehev .1 aimgas terbum 200 say tugrug barigdsan shvv dee.
2017-11-21
Зочин:
Сая төгрөг юм уу, тэрбум төгрөг юм уу. Мэдээ бичиж байгаа ухаантай юм бол өөрөө уншдаггүй юм байх даа
2017-11-21