МАН: Төлөөлөгчид У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийллээ

img

 

МАН-ын XXVIII их хурал үргэлжилж байна. Хурлын 1309 төлөөлөгч өнөөдөр МАН-ын шинэ даргыг сонгоно. Одоогоор МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг нар нэр дэвшихээ мэдэгдсэн. Харин Г.Майцэцэг нэр дэвших боломжгүй болсон бололтой. Тэрбээр намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийллээ. Г.Майцэцэг “Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намын дарга болоосой гэж хүсч байна” хэмээн ярилаа.

 

Танхимын уур амьсгал бүхэлдээ намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжинэ гэсэн өнгө аястай байна. Зарим аймгийн  хувьд 100 хувь Ерөнхий сайдыг дэмжихээ илэрхийлж үгээ хэлж байна. Тухайлбал Увс, Баян-Өлгийн аймгаас ирсэн төлөөлөгчид засаг төр тогтвортой байх ёстой гэж үзэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийллээ. 

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

пялдага:
Дундгоийн төлөөлөгч бид бас пялдагадаж Хүрэлсүхээ дэмжиж бгаа шүү хүлээн авна уу..............
2017-11-21
иргэн:
Хүрэлсүх урвагч АН тай нийлсэн ш дээ ийм л хүн битгий гаргаасай
2017-11-21
Царцаа:
Баянөлгийн төлөөлөгчид нь дандаа хотын бачканууд байна лээ дээ. Хүрэлсүх царцаа нүүлгээд ч МАНы дарга болохгүй. Чам шиг урвагчаар удирдуулна гэж байхчгүй.
2017-11-21
Зочин:
Цорын Ганц сонголт нь У.Хүрэлсүх. Өөр сонголт хайгаад ч хэрэггүй биз. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон учраас намын дүрмээрээ намын дарга болох ёстой.
2017-11-21
ard:
МАН бол түүхэн нам...100 жилийн ойгоо амжилтаар угтах эсэхээ Намын их хурлаараа шийдэх гэж байна. Намын Дарга хэн болохоос шалтгаалж 2020 оны ялалт ялагдал шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл энэ хурлаас 100 жилийн ойгоо инээж угтах уу? Уйлж угтах уу? Гэдэг нь шийдэгдэнэ. Сонголт 1309 хүний гарт байна... Зөвхөн Ман ч биш Монголын ялалт ялагдал энэ МАН-ИХ ХУРЛЫН ГИШҮҮДийн гарт байна... Цорын Ганц сонголт нь У.Хүрэлсүх.
2017-11-21