М.Энхболд даргын сануулга

img

 

Монгол бахархлын өдрөөр төрийн өндөрлөгүүд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай зэрэг бөхийгөөгүй зураг олон нийтийн сүлжээнд нэлээд шүүмжлэл дагуулж байна. "Өвөг дээдсийг нь бөхийлгөж байсан Чингисийн өмнө тонгойхыг хүссэнгүй" гэх утгатай сэтгэгдлүүд олон нийтийн сүлжээнд давамгайлж байна.

 

Үүнд М.Энхболд хариу өгчээ. Тэрбээр "Төрийн өндөрлөгүүд хэдхэн хоногийн өмнө Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн билээ. Зэрэг бөхийгөөгүй зураг ашиглан хүний нэр төрд халдах явдал гарч байгаа тул зөрчлийн хуулиар шийтгэлтэй болохыг анхааруулж байна" хэмээн хуулийн хариуцлага санууллаа.

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

А.Одхүү:
Монгол баатрууд хүндэтгэл үзүүлэхдээ гараа зүрхэн тус газраа баридаг
2017-11-24
Samja:
Tehdee l gariin haraldaa yag hyatad shig buhiij
2017-11-21