Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой

МАН-ын шинэ даргын сонголтыг тойрсон үйл явц өрнөж байна. Нэр дэвшсэн эрхмүүдээс Их хурлын төлөөлөгчдийн олонхын санал авсан хүн нь МАН-ыг толгойлно. Одоогоор хурлын уур амьсгал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талд байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Намын даргад хэд хэдэн хүн нэр дэвших байх. Үүнээс засгийн эрх мэдлийг удирдаж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний багт улс төрийн эрх мэдлийг нь өгч байж хариуцлагыг бүрэн шаардах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
Монгол Улсад шударга ёс тогтоох, Оюутолгой, Тавантолгойн асуудал, уул уурхайг тойрсон маргаан, концесс, тендерийн асуудал, Хөгжлийн банк тойрсон асуудлыг шийдвэрлэх хүлээлт байна. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр хийлгэх нь нийгмийн захиалга” гэсэн байр суурийг илэрхийлэв.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ