Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов

img

 Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Бямбадорж өнөөдөр "Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн, хүчирхийллийн эсрэг "Нүдээ нээ” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулагч Ч.Ганжавхланг хүлээн авч уулзлаа.

 


 

Уулзалтын эхэнд Ж.Бямбадорж дарга "Хүний эрхийн үндэсний байгууллагын хувьд хоёр хөлтэй байхыг илүүд үздэг. Эхнийх нь хэвлэл мэдээлэл. Дараагийнх нь иргэний нийгмийн байгууллагууд. Тэдний дэмжлэгтэйгээр нийгэмд бугшсан хүний эрхийн асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэж, олон түмний дэмжлэг авна гэж үздэг. Тиймээс бид та нарын санаачилгыг дэмжинэ. Хүүхдийн эрхийн асуудлаар дахин илүү их мэдээллийг ч авч болно. Ид шидийн орныг ажиллуулах эрх зүйн үндсийг нэн яаралтай боловсронгуй болгох шаардлагатай. Энэ асуудал дээр тусална” гэлээ

 

"Лантуун дохион” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан энэ үеэр "Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн бүтээн байгуулалтын ажлаасаа танилцуулав. Тус төвийг Сонгинохайрхан дүүргийн хамгийн ядуу таван хорооны голд байгуулсан байна. Хүчирхийлэлгүй орчинг бий болгохын тулд нэг удаа лекц уншаад нэмэргүй. Тиймээс жишиг загварыг гаргаж ирэхийг эрмэлзэж байгаагаа тэрбээр хэллээ.

 

Уулзалтын төгсгөлд Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-д тусгасан асуудлыг хөндөж буй "Нүдээ нээ” хүчирхийллийн эсрэг аянг дэмжиж талархан хүлээж авч байгаагаа илэрхийлээд цаашид бүхий л чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэв. Мөн Ч.Ганжавхланд ХЭҮК-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллахыг санал болгосон юм.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЭНЭ ОГОР ОВГОНТЭЙ ЮУ ЯРИХ ВЭ ДЭЭ
2017-11-22