Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна

img

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх үндэсний сургалт энэ сард болох гэж байна. Энэ талаар мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн оны байлаар  манай улс Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлийн түвшингээр гуравт оржээ. Үүнээс харахад сүрьеэ ялангуяа олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл, нас баралт тулгамдсан асуудал болоод байна.

 

Тодруулбал, манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Үүний арван хувийг хүүхэд эзэлж байгаа бол 70 хувь нь хөдөлмөрийн буюу 16-45 насныхан байдаг аж. Мөн сүрьеэгийн уршгаар жилд 200 хүн амиа алдаж байгаа төдийгүй энэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдан группт орж буй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тухайлбал 2012 онд 1775, 2016 онд 2380 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ.

 

Иймээс сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах, тархалтыг сааруулах, эмчилгээний үр дүнг сайжруулахад шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг ярилцах сургалт, хэлэлцүүлгийг Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, ХӨСҮТ-өөс зохион байгуулах гэж байна. Үндэсний сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 23, 24-нд  болох аж.

 

Р.Дулам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Surie uvchin edgerdeg uvchin.Emchilgee avahdaa ch hurdan.Yagaad nas baraad baigaa ve gevel emchiin medleg muugiinh.
2017-11-21
irgen:
Surie uvchin edgerdeg uvchin.Emchilgee avahdaa ch hurdan.Yagaad nas baraad baigaa ve gevel emchiin medleg muugiinh.
2017-11-21
zochin:
Buruu emchilsnees bolj olon emend dasaltai surie boldog.Tegeheer emch nartai holbootoi.Notloh barimt ch baigaa shuu.
2017-11-21