Г.Майцэцэгийн гомдол

“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэж, удирдлагуудад албан бичиг илгээж, гэнэтийн бэлэг барив. Тэрбээр сонгогдох эрхээ эдлэхээр Тусгаар тогтнолын ордноор хоёр өдөр эргэлдээд ч тусыг олсонгүй. Бүр түүнийг дотогш нэвтрүүлсэнгүй.
Тусгаар тогтнолын үүд орчмоор эргэлдсэн түүнд МАН-аас “таныг МАН-ын гишүүн гэх баталгаа олсонгүй” гэх хариу бичиг өгч, гомдоов. Үүнд Г.Майцэцэг “Ажил хийлгэж, ашиглах болохоор журмын нөхөр... Сонгох сонгогдох эрхээ эдлэх гэхээр манай нам биш гэх... тэгээд яахуу цааш нь би ярих уу айн...” хэмээн гомдлоо илэрхийллээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ