Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ

img

Үл хөдлөхийн салбарт  үйл ажиллагаа явуулдаг “Мастер групп” компани 10 жилийн ойдоо зориулж нийтийг хамарсан дөрвөн үйл ажиллагаа зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжье” аяны хүрээнд “Амжилтын түүх” сэдэвт форум зохион байгуулах аж. Мөн сайн бизнесийн шалгуур хангах 10 бизнест 30 хувийн хөнгөлөлттэй үнээр оффис худалдаж авах боломж олгох гэнэ. Түүнчлэн “Сайн бизнес шалгаруулах” сошиал уралдаан зарлажээ. Мөн  “Гоё гудамж” төсөл хэрэгжүүлэх аж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Гоё гудамж” төслийн хувьд хотын төвд 5700 ам.метр талбайд ногоон байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг, автобусны шинэ буудал, нийтийн эзэмшлийн 100 авто зогсоол зэргийг цогцлоох гэнэ. Үүнд 500 гаруй сая төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх хавраас хэрэгжүүлж эхлэх аж.

 

Харин “Амжилтын түүх” сэдэвт форум нь энэ сарын 29-нд болох гэнэ. Уулзалтад Монголын шилдэг таван байгууллагын захирлыг урьж, тэдний бизнесийн амжилтын түүхээс хуваалцах юм байна. Мөн уулзалтад 100 баялаг бүтээгчдийг оролцуулах аж.  

     

Аян хүрээнд хэрэгжүүлэх сайн бизнесийн шалгуур хангах 10 бизнест 30 хувийн хөнгөлөлттэй үнээр оффис худалдаж авах боломжийн хувьд нэлээд олон шалгуурыг хангасан бизнес байх аж. Тухайлбал, нийгэм болон байгальд ээлтэй эко, эрүүл амьдралыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг, шинэ санал санаачилга хэрэгжүүлдэг, боловсролыг дэмжигч зэрэг сайн бизнес эрхлэгчдэд оффис худалдаж авахад нь 30 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм байна.

 

 “Сайн бизнес шалгаруулах” сошиал уралдааны хувьд хоёр үе шаттай байх гэнэ. Эхний шатанд мэдээллээ ирүүлсэн газруудаас олон нийт болон уралдааныг дүгнэх ажлын хэсгээс шилдэг 10 компанийг шалгаруулна. Дараагийн шатанд шалгарсан 10 байгууллага өөрсдийн илтгэлээр өрсөлдсөнөөр шагналт гурван байрыг шалгаруулах юм байна.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ