Багш нарын цалинг нэмэх нь эрсдэл дагуулах уу

img

 

Парламент  Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг  батлаад байна.  Энэ хууль 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Гэвч төрийн албан хаагчдын цалин нэмэх хөрөнгийг төсөвт тусгаагүй.  Багш нарын зүгээс   “бид нэг удаагийн тэтгэмж бус цалингаа  нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа”  гэсэн байр сууриа илэрхийлсээр байгаа.  Цаашлаад тэд ажил хаялтаа түр зогсоож, хэлэлцээр хийж байгаа гэдгээ мэдэгдсэн.  Харин БСШУС-ын сайдын зүгээс багш нарт  ажлын ур чадварыг нь харгалзан урамшуулал олгох  замаар  орлогыг нь нэмэгдүүлэх боломж олгосон  гэсэн тайлбар өгсөн билээ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжтой эсэх талаар  хууль тогтоогчдын байр суурийг сонирхлоо.

 

УИХ-ын гишүүн Д. Тогтохсүрэн:

 

-2017 оны гуравдугаар сард ОУВС, Засгийн газрын хамтран байгуулсан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөр цалин нэмэхийг хориглосон юм.   Мөн ОУВС-аас нэг удаагийн л арга хэмжээ ав гээд байгаа. Тэгэхээр үлдсэн  ганц гарц нь нэмэгдэл тэтгэмж  эсвэл  ажлын үр дүнгийн урамшуулал гэсэн хэлбэрээр л өгч болно гэсэн үг. Үүнээс өөр ямарч боломж байхгүй байна. Тэгэхээр 2019 он хүртэл цалин нэмэх ямарч боломж байхгүй гэдгийг багш нар маань ойлгох хэрэгтэй. Хэрвээ хэлэлцээрээ зөрчөөд цалин нэмбэл ОУВС хөтөлбөрөө татна. ОУВС хөтөлбөрөө зогсоовол  зээл тусламж авч чадахгүйд хүрнэ. Тэгэхээр хоолойн дээр тулсан   өрөө хэрхэн төлөх үү гэсэн хүндрэл учирна. Он дөнгөж гараад  Чингис бондын 500 сая ам.долларын өр төлөх гэж байна. Үүнийг төлөхөд ОУВС-аас тусламж авахаар аргагүй байдалтай байгаа. Тийм учраас аль аль талдаа ойлголцох хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа

 

-Төсвийн давсан орлого бол байгаа. Цалин нэмэхийн тулд давсан орлого ашиглана гэвэл эдийн засгийнхаа макро тогтворжуулалтыг бий болгохыг зорьж гэж байгаа өнөөдрийн цаг үед буруу бодлого болно оо.

 

УИХ-ын гишүүн  Х.Нямбаатар:

 

-Бидэнд цалинг шаардлагын дагуу нэмээд ОУВС-гийн хөтөлбөрөөс гарах эсвэл цалинг огт нэмэхгүй  байгаа түвшинд нь хадгалан  үлдэж ОУВС-аас санхүүгийн дэмжлэг, туслалцаа авах гэсэн хоёр сонголттой байгаа. ОУВС-ийн өргөтсөн хөтөлбөрөөс гарвал ямар хохиролтой вэ гэдгийг бас тэр болгон хүмүүс ярихгүй байна.

 

Монгол Улсын төсвийн алдагдал бараг 2.4 их наяд орчим төгрөгт эргэлдэж байна. Төсвийн алдагдал гэдгийг жирийн иргэд тэр бүр анхаарахгүй байгаа байх. Өөрөөр хэлбэл, Монгол Улс зургаан төгрөг олоод найман төгрөгийн зардал гаргаж байгаа гэсэн үг л дээ. Үлдсэн хоёр төгрөгөө хаанаас олж байгаа гэвэл дотооддоо  бонд гаргах замаар төсвийн алдагдлыг нөхөн санхүүжүүлж, цалин, тэтгэвэр тэтгэмжийг олгож, төрийн үйл ажиллагаа хэвийн тасралтгүй явуулах бүр зардлыг олж байгаа юм. Тэгэхээр  ямар сонголт нь дээр  байх вэ гэж  хүмүүс  харьцуулан үзэж, улс орныхоо нөхцөл байдлыг ойлгоосой л гэж  хүсч байна.

 

УИХ-ын гишүүн  Я.Содбаатар:

-Төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын  тэтгэврийг нэмэх шаардлагатай байгаа. Гэвч өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал  цалинг нэмэх боломжийг олгохгүй байна.  Өнөөдөр төрийн албан хаагчдын  жилийн нийт цалингийн сан гэхэд 1 их наяд 800 тэрбум төгрөг.

 

10 хувиар нэмнэ гэвэл жилд 180 тэрбум, 20 хувь гэвэл 360 тэрбум, 30 хувь гэвэл 540 тэрбум төгрөг шаардлагатай болно. Ийм хэмжээний мөнгийг төсөвт суулгая гэхээр төсөв ачаалалаа даахгүй. 

Н.Нягт

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Баяртсайхныг огцруулах хэрэгтэй Наад нөхөр чинь мөнгөнийхөө ханшийг унагаана Одоо болохоор банкны хүүг буулгая гэхээр болохгүй буулгахгүй монгол банк мэддэг болно гээд хөдлөхгүй байна Гадны банк оруулж ирэе гэхээр одоохондоо болохгүй гэх мэтээр монголчуудаа шулах аргаа л бодоод байна наад эргүү хар дөрвөд чинь
2017-11-22
зочин:
Цалинг нэмэх хэрэгтэй Багш нар гэлтгүй бүх салбарт нэмэх хэрэгтэй Монгол банкны ерөнхийлөгч Баяртсайхан Сангийн сайд Чойжилсүрэн нар богино зай улс төр хийснээс болж төгрөгийн худалдан авах чадвар 25 хувь унасан шүү дээ 1950 байсан долларыг 2500 төгрөг хүртэл 10хан өдрийн дотор өсгөж чадсан хүмүүс хариуцлагаа хүлээж цалингаа нэмэх л хэрэгтэй
2017-11-22
Сарнайх:
Энэ багш нарын БОЛОВСРОЛ их дульхан учраас СУРАХ бичиг нь хүртэл дүүрэн АЛДАА ИЙМ Бж яаж МӨНГӨ НЭХЭЖ ЧАДАЖ БНА ААА БОЛОВСРОЛЫН САЙД Аа
2017-11-22
Зочин:
Жирийн иргэд бид улсын сан хөмрөгийг хоосруулаагүй.
2017-11-22
124578966:
Хүрэлсүх гээд өөрийгөө тагнаж тоглодог хулхи цэргийн бага дарга чин АРД ТҮМНЭЭР ЯАЖ ТОГЛОХ ГЭЭД байнааа
2017-11-22
1234578969:
МАНгарууд чин өчигдөр багш нарын цалинг 30 хувиар нэмэхээр боллоо гээд байсан яасан бэ, бас хульхидчихсан уу.
2017-11-22
Зочин:
ЦАЛИН НЭМЭХГҮЙ ГЭЖ БАЙГАА БОЛ 2020 ОН ХҮРТЭЛ БҮХ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГЭЭ ХААЧИХААД ЦАЛИНГАА ХЭМНЭЭД САЙД ДЭД САЙД УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДДЭЭ ХУВААГААД ӨГЧИХ
2017-11-22