Таван хуулийн 39 заалтыг зөрчсөн ГАНЦ өгүүлбэр

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Банкны тухай хуулиар завсарлага авсан. Эл асуудлыг бүлгийн хуралдаанаараа хэлэлцжээ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн үндсэн агуулгыг хэлэлцсэн. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 1/3 хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж боно гэсэн заалтыг нэмж оруулахаар болсон. Энэ заалт нь Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай зэрэг хуулийг зөрчсөн. Зөвхөн энэ заалт Үндсэн хуулийн 4 заалт, Улс төрийн намын тухай хуулийн 4 заалт, Сонгуулийн тухай хуулийн 5 заалт, Төрийн албан хаагчдын тухай хуулийн 14 заалт, засаг захиргааны хуулийн 12 нийтдээ 39 заалтыг зөрчиж ноцтой зөрчиж байгаа юм.
Өнөөдрийн мөрдөгдөж буй хуулиар 7240 ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргаанд ажилуулбал 2340 улстөрчийг төрийн алба руу хуулиар оруулна гэсэн үг. Энэ нь төрийн албыг улстөржүүлэх хамгийн том алхам.
Өнөөдөр аймаг, нийслэлийн хэмжээнд 60 гаруй ИТХ-ын төлөөлөгч хууль бусаар ажиллаж байна. Зөвхөн 60 хүнд үйлчилсэн хууль оруулж ирж байгаа нь хариуцлагагүй үйлдэл гэж АН-ын бүлэг үзлээ.
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ