Б.Хурцын томилгоогоор сонсгол явуулахыг АН-ын бүлэг дэмжлээ

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан нийтийн сонсгол явуулах санал гаргасан. Түүний саналыг УИХ-ын 21 гишүүн дэмжиж гарын үсэг зуран, УИХ-ын даргад өргөн мэдүүлээд буй юм. Энэ асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг мөн дэмжсэн байна. Тус бүлэг Б.Хурцын асуудлаар томилгооны сонсгол явуулах нь зүйтэй хэмээн үзжээ.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ асуудлыг АН-ын бүлэг ярилцаж, гишүүд 100 хувь санал нэгдсэн. Энэ асуудал нийгмийн анхаарлын төвд байгаа учраас эрх баригч намын бүлэг энэ асуудлыг дэмжих байх гэж итгэж байна. Монгол Улсад нийтийн сонсгол анх удаа зохион байгуулагдах гэж байгаа юм” гэсэн мэдээллийг өглөө.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ