Би гэрчийн мэдүүлэг өгсөн

img

 

                     

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-АН-ын бүлэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулиар завсарлага авсан. Энэ хуулинд “Аймаг, нийслэл, сум дүүргийн хурлын төлөөлөгчдийн 3/1-ээс доошгүй хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болно” гэсэн. Энэ нь Үндсэн хууль, Сонгуулийн хууль зэрэг холбогдох хуулийг зөрчсөн заалт. ИТХ нь улс төрийн нам эвслийг төлөөлөн тухайн орон нутагт сонгогдож, өөрийн нам эвслээ төлөөлж улс төрийн үйл ажиллагаанд оролцдог. Төрийн албан хаагч аль нэг улс төрийн хүчний төлөөлдөггүй. Энэ хууль орж ирснээсээ нийтдээ 39 заалтыг зөрчиж байна. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар нийтдээ 7240 иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн 30 хувийг төрийн захиргаанд оруулж аж. Өнөөдрийн хуулийг зөрчсөн 60 гаруй иргэдийн хурлын төлөөлөгч төрийн албанд давхар ажиллаж байна. Эд нарын төлөө 60 хүнд үйлчилсэн хууль оруулж ирж байгаа нь хариуцлагагүй үйлдэл. Тиймээс бид мэргэжлийн эрдэмтэн судлаачидтай хамтарч хэлэлцэх зайлшгүй шаардлага үүсч байна.

 

Банкны тухай хуулийг Засгийн газар яаравчлан оруулж ирсэн. Үүнд “зээлийн хүүгийн дээд хязгаарыг Монголбанк тогтооно” гэсэн нь зах зээлийн зарчмаа алдаж, төр бизнест хэтэрхий оролцож байна. Банк, санхүүгийн системийн эрхзүйн орчныг зайлшгүй сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол ОУВС-гийн шинжээчдийн дүгнэлтийг оруулж ирж хэлэлцэх ёстой. Өнөөдөр Хөрөнгө оруулалтын, Банкны тухай, Төв банкны тухай гэсэн гурван хуулийг УИХ хэлэлцэж байна. Үүнийг нэгтгэж хэлэлцэх хэрэгтэй. Мөн бид Нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэж үзсэн хэмээлээ.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Банк, санхүүгийн эрхзүйн орчинг сайжруулах, хүүг бууруулах шаардлага байгаа. Гэхдээ бид хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй байна. Төв банкны хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ. Үүнд хараат бус байдал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн зэргийг шинэчлэх шаардлага  байгаа. Банкны тухай хуулиар өнөөдрийн үйл ажиллагааг алдагдуулах, харилцагчдын итгэлийг алдах вий гэсэн болгоомжлол байгаа. Зээлийг барьцаа шаардахгүй олгодог байх эрхзүйн орчин бий ч өнөөдөр банкууд барьцаа шаардаж байгаа. Тиймээс энэ хуулийг эргэж харах хэрэгтэй. ОУВС-гаас акив хийж байна. Энэ арга хэмжээний эцсийн үр дүнг үзээгүй байж бүх банкны  өөрийн хөрөнгийг 100 тэрбум болгох шийдвэр гаргажээ. Сүүлийн үед төв банкнаас шууд захиргаад шийдвэр гаргаж байна. Хууль батлагдсанаар ямар үр дүн гарах талаар бас байхгүй байгаа. Банкны зээлд өөрийн хөрөнгийн хэмжээ тавигдаад ирвэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид шаардлагатай болно. Хэрвээ өөрийн хөрөнгө нь шаардлагад хүрэхгүй байна гэвэл банкны салбарт итгэх итгэл алдагдана шүү. Банкуудын байдлыг ил тод зарлахгүй байх гэж Монгол банкны удирдлагад найдаж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Б.Хурцыг өмнөд Солонгост Элчин сайдаар томилох талаар нийтийн сонсгол хийх талаар 21 гишүүн гарын үсэг зурж, өргөн барьсан. АН-ын бүлэг энэ асуудлаар хэлэлцээд, Б.Хурцтай холбоотой асуудлаар нийтийн сонсгол хийх нь зөв гэж үзсэн. Нийтийн сонсгол гэдэг институци барууны оронд олон жил хэрэгжиж байгаа. Миний хувьд томилгооны сонсгол хийх санал гаргасныг АН-ын бүлэг дэмжсэн.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Д.Эрдэнэбат гишүүний өрөөнд камер байдаг уу. “2020 онд нэр дэвшинэ. Дэмжээрэй гэж Д.Эрдэнэбат гишүүнд хэлсэн үү?  Тайлбар нь өөр өөр яваад байна.

 

-Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байна. Миний өрөөнд болсон асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Гэрчийн мэдүүлэг надаас авсан. Одоо нийгэмд элдэв янзын асуудлаар ярих хэрэггүй.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Erdenebataa:
Erdenebat guia nootoi bolood l Ter khuts biluu Khurts geluu biluu ter hund nam boldogduuljee hogshin gar
2017-11-22
pkxny:
хөгийн новш
2017-11-22
хаана байна:
Оюун-Эрдэнэ ээ их хурлийн танхимд их зарчим ч дүр эсгээд хариуцлага ярих юм болоод ноцоод байсан .Оюун-Эрдэн хайшаа орчихов оо
2017-11-22
гэнэт ухаажаа юу хэ хэ:
Эрдэнэбат гэгч нэг их нүд амаа сэрийлгээд л ил тод гээд бусдийг хайр найргүй гутаан доромжилж ПИАРдаг ш дээ. Өөр дээр чинь тулаад ирэхээр хатуу байна уу ?!Халуун байна уу?! Овоо төрийн хүн шиг гэв гэнт юу волов гэмээр л их шуугиулаад яахав ч гэх шиг хэ хэ
2017-11-22
zochin:
naad bichlegiig chin nyamdorj bish hurts lalar ustgaad bna malaa
2017-11-22
Зочин:
Nyamdorj psda aimaar gar bnaa! YouTube deer tavihdsan Hurstiin Tsenzurgui yaria g bugdiig ni ustgachihsan bna sh dee!!!
2017-11-22
Зочин:
AN iin psda naraa Har Nyamdorjiin Eedeneted 42 say dollariin baraa shahsaniig shalguulaach ee
2017-11-22