Ө.Алдармаа 24 сая төгрөг завшсан гэв

img

129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзээд зарим багш, эцэг, эхчүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

129 дүгээр цэцэрлэгийн багш Ж.Энхжаргал "Би 129-р цэцэрлэгт 24 жил ажилласан Боловсролын тэргүүний ажилтан. есдүгээр сарын 28-нд намайг хууль бусаар ажлаас халсан. АТГ, УМХГ, нийслэлийн болон дүүргийн боловсролын газруудад шалгагдаж байгаа эрх нь түдгэлзсэн энэ хугацаанд үндэслэлгүй тушаал гарган ажилчдыг дур мэдэн халж, оронд нь багшлах эрхгүй танил хүмүүсээ багшаар тавьж хүүхдийн сурч боловсрох нөхцлийг ноцтойгоор зөрчиж байгаа юм.  Ө.Алдармаа 24 сая таван зуун мянган төгрөг өөртөө завшсан нь тогтоогдсон АТГ-ын шалгалтаар тогтоогдсон. Тиймээс БСШУС-ын сайдад нийслэлийн БЗД-ийн 129-р цэцэрлэгийн эцэг, эхийн төлөөллөөс тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаагийн талаар гомдол гаргаж байна. Хамаатан садан, танил талаа харж мэргэжлийн бус хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж өмгөөлөн хамгаалуулдаг. Багш ажилчдыг талцуулж өөрт ашигтай шийдвэр гаргах нөхцөл бүрдэж байдаг болно. Эдгээр тойрон хүрээлж дэмжигчдийг шат дараалалтайгаар шалгаж, шаардлагатай гэж үзвэл ажлаас нь чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна" гэлээ.

 

  Мөн тус цэцэрлэгийн эцэг эхийн төлөөлөл Н.Энхтогтох  "Хоёр настай 80 хүүхдийг авна гэсэн боловч нийт хоёр анги тус бүрд 18 хүүхэд илүү авсана. Мэдээж энэ хүүхдүүд ямар нэг байдлаар хахууль өгч орсон нь тодорхой. Өнгөрсөн жил эцэг эхчүүдээс засвар хийнэ гээд 15 мянган төгрөг хурааж авсан ч юу хийсэн нь тодорхой бус байна. “Хувилбарт ангийг" тарааж бусад 60 гаруй хүүхэдтэй ангиудад тараан өгснөөр ачааллыг хэт их нэмж байна. Эцэг, эхийн зөвлөлийг тарааж, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хараа хяналт тавих боломжгүй болгосон. Эцэг эхийн зөвлөлийг ийнхүү тарааснаар “Алтан намар", “Эцэг эхийн нэг өдөр" гэх мэт үйл ажиллагаанууд зохион байгуулагдахаа больсон.Эцэг, эхийн зүгээс гаргаж буй санал хүсэлтийг хүлээж авдаггүй. Нийт 500 гаруй эцэг эх Ө.Алдармааг ажлаас нь чөлөөлөх гарын үсэг зураад байна" гэсэн юм.

 

Р.Дулам

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Элдэв хандив нэхэх шалтааныг төр өөрөө бий болгож байна. Соц нийгмийн үед ч бид цэцэрэлэгийн хоолны мөнгө гэж сар бүр өгдөг байсныг болиулсан. ЗХУ гэж их гүрэн байж байгаад эдийн засгийн хувьд дампуурч үгүй болсны шалгаан энэ халамж гэдэг юмнаас болсон. Хүүхэд цэцэрлэгт явуулаад эцэг эхчүүд үүрэг хүлээх л ёстой. Хоолны мөнгө гээд 50 хувийг нь авч үүнийгээ нийлүүлээд ядаж засвар ганц нэг цэцэрлэг барих ёстой. Хятадад хүүхдийн урсгал зардлын мөнгийг эцэг эхээс гаргуулдаг бага биш мөнгө Энэ нь оршин тогтнох эдийн заёгийн үндэс гэж тайлбарладаг мөн хүн гэр бүлээ төлөвлөх боломж олгодог. Албан ёсоор зардлыг нь гаргавал хахууль гэдэг зүйлгүй болно.
2017-11-23
zochin:
erhlegch nertei ah duu tanil talaaraa toiron hureeluulj daramttai ur dungin uramshuulaliig ooriin uzemjeer uneldeg erhlegch nar olon bn shalguulah heregtei
2017-11-22
Зочин:
Алдармаа гэдэг хүүхэн цэцэрлэгийн эрхлэгч болоод удалгүй машинтай болсон доо. Ардчилсан намын нэг нөхөртэй л ивээлд нь байдаг юм гэсэн дээ. Энэ авилгачыг шалгах газар алга уу
2017-11-22
zev:
Ajlaas ni halaad zavshsan mungii ni tuluuleed shorond shomboilgocihoo.Tegeel bolooshde.Busdad ni surgamj avahaar hatuuhan.
2017-11-22
Xaan:
davartsan erhlegchiig ushigluud huuj garga!
2017-11-22
Зочин:
Цэцэрлэгийн эрхлэгч гэж хахуул авдаг мэдлэг бодовсрол муутай хэдэн хөгшин авгай нар шинэ залуу боловсон хүчинд суудлаа тавьж өгөх хэрэгтэй шүү дээ,дандаа арын хаалгаар,хахуулаар харъялалын бус хүүхдүүд авч 1 ангид байх хүүхдийн тоог хэтэрүүлдэг,СХД-ийн 113-р цэцэрлэгийн эрхлэгч Нарантуяаг АТГ шалгуулна,
2017-11-22
ийм цэцэрлэг зөндөө байна до:
Жишээ нь ХУД-н 72-р цэцэрлэг хавар намарт хандив засварын мөнгө гэж байнга авдаг.Хашаа будаад л өнгөрдөг нэг хүүхдээс 40 000
2017-11-22
Зочин:
129 Aldar mag halya haryalaliin bus huuhdiig 1 says 2 say ar oruuldag gj sonssiin bn.ajilchdiigaa daramtlaad ih hetsvv bdg gsn. Muudtsan hunseer n hool hiilgvvlj hvvhdvvded n ug gdg gsn arai l deerees n 1 tom hamgaaldag hvntei uymshig bnle ulsiin komisst udaa daraa barigdahad yagaachgui gj bga erhalten darf n dendsen hvn bdg gj bga Buuguur sain yawdag gj bga bas yanadaa ene aldarmaag
2017-11-22
Tv:
Mgl Tv geer uzseen arail aimaar sanagdsan shuu 129 tsetserlegiin etseg ehchuud yu bodoj yavsiin udii hurtel buu med huuhed chine neg l udur muuguntsurduj esvel suulgaj hoolnii hordlogond orhod tun oirhon aimshigtai bohir zavaan denduu orchind humuujij bailee shuu
2017-11-22