Дуурийн ододтой уулзах өдөрлөг болно

img

09.00 цагт: “Blue Sky” зочид буудалд "Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье" сүрьеэгийн эсрэг үндэсний хэлэлцүүлэг болно.



09.00 цагт: “Туушин” зочид буудалд “Жижиг дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүгийн хүртээмж форум 2017” арга хэмжээ болно.



09.30 цагт: ЦУОШГ-т "Монгол дахь бэлчээрийн мал аж ахуй, засаглал болон зудын эрсдэл" хэлэлцүүлэг эхэлнэ.



10.00 цагт: “Хvvхдийн номын ордон”-д "Монгол бичгийн их хvн Сономбалжирын Буяннэмэх" эрдэм шинжилгээний хурал болно.



10.00 цагт: НҮБ-ийн байранд Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн санг БОАЖЯ-нд хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.



10.00 цагт: “Корпорэйт Конвейншн Центр”-т Уул уурхайн бус экспортлогчдын үндэсний чуулган болно.



11.00 цагт: Монголын театрын музейд “Монголын театрын дээд боловсрол-60” үзэсгэлэнгийн нээлт болно.



11.00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилйин ойн талаар Архивын ерөнхий газраас мэдээлэл хийнэ.



11.00 цагт: Монголын Үндэсний музейд “Сэтгүүлчдэд нээлттэй музей” арга хэмжээ болно.



11.10 цагт: УДБЭТ-т “Дуурийн ододтой уулзах өдөрлөг” болно.



12.00 цагт: МҮОНРТ-ийн байран тус телевизийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.



12.00 цагт: МЗХ-нд “Хөдөлмөр Нэмье” хөдөлмөрийн яармаг болно.



13.00 цагт: Хан-Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэгт цахим ертөнц дэх "Сайхан бүсгүй" группын гишүүдийн барьж, тохижуулсан цэцэрлэгийн өргөтгөлийн ашиглалтад хүлээн авах ёслол болно.



14.00 цагт: Үндэсний хөгжлийн газарт УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар салбарынхаа мэргэжлийн холбоодын удирдлагуудтай уулзана.



15.00 цагт: “Blue Sky” зочид буудалд “Матад түншлэл-2017” форум болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ