Байгалийн шатдаг хий (CNG)-н станц байгуулж байгаа ажилтай танилцлаа

img

 

Нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд болон инженер техникийн ажилчид 2017 оны арваннэгдүгээр сар 20-ний өдөр “UB METAN” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Тус компани нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусыг байгалийн шатдаг хийгээр цэнэглэх зориулалттай нийт 180 куб метр багтаамжтай, нэгэн зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадал бүхий түгээх станцыг байгуулаад байна. Тус станц нь имтортоор оруулж ирэх шингэрүүлсэн байгалийн хий(LNG)-г 60 куб метрийн 3 саванд буулгаж хадгалах бөгөөд насосны станц болон шингэн хий ууршуулах төхөөрөмж ашиглан хийн төлөвт шилжүүлж CNG болгон автобусыг цэнэглэх юм.

 

Байгалийн хий нь шаталтын дулаан өндөртэй, байгаль орчинд бага бохирдол ялгаруулдаг, эдийн засгийн хэмнэлттэй орчин үед олон улсад нийтийн тээврийн салбарт түгээмэл ашиглаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Purevee:
Sood avtobus delberch bailaa ayulgui baidal deed zergeer xangax xeregtei ene xuuchin avtobusuud medexguiee
2017-11-29
Jolooch:
Avtobusnii hoino yavhaar ugaartaj uheh ged bdg. Iim bolvol utaanaas baga ch gesen salahnee niislelchuud bid
2017-11-23
Zochin:
Tor zasag n demjeesei bilee.
2017-11-23
Зочин:
юу гэж дэ, учрыг нь олж ярих хэрэгтэй шд. Харинч энэ чинь утаанаасаа салах хамгийн оновчтой зөв шийдэл байна. Хувийн хэвшлийг төр засаг дэмжиж ажиллах хэрэгтэй. Хэрвээ тэсрэх энээ тэрээ гэвэл эргэн тойрон бензин клок бншдэ. яг адилхан эхлээд дандаа болохгүй бүтэхгүй гэдэг зуршлаа бид орхих нь дээр болов уу.
2017-11-23
Woow:
Энэ ёстой сайхан ажил болжээ. Бүх автобус ийм болжихвол утаанаас дайжиж байгаа бидэнд их хэрэгтэй юмаа
2017-11-23
Safety:
Ayulgui baidal hamgiin chuhal shuudee manaihan ih heneggui humuus shuu, asuudal garval UB hotiin tal ni baihgui bolno shdee eniigee neg noimort tavina bizdee
2017-11-23
Зочин:
юу гэж дэ, учрыг нь олж ярих хэрэгтэй шд. Харинч энэ чинь утаанаасаа салах хамгийн оновчтой зөв шийдэл байна. Хувийн хэвшлийг төр засаг дэмжиж ажиллах хэрэгтэй. Хэрвээ тэсрэх энээ тэрээ гэвэл эргэн тойрон бензин клок бншдэ. яг адилхан эхлээд дандаа болохгүй бүтэхгүй гэдэг зуршлаа бид орхих нь дээр болов уу.