Ирэх онд 16 сургуулийн орчныг аюулгүй болгоно

img

 

2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулах төслийг хэрэгжүүллээ. Замын цагдаагийн албанаас “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлсон нийслэлийн ерөнхий боловсролын 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулиудын зогсоолын талбайг тохижуулж, дэржигнүүр хурд сааруулагч, лед самбар, хайс, гэрлэн дохио байрлуулж, тэмдэг тэмдэглээ хийн аюулгүй болгов.

 

Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол буурах юм. Ирэх онд мөн 16 сургуулийн орчныг аюулгүй болгохоор төлөвлөөд байна.


Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ