Цагаан-Уулынхан “Steppe gold”-ийг эсэргүүцэв

Цагаан-Уул сумын иргэд нутагт нь “Steppe gold” компани хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
“Steppe gold” компани өнгөрсөн есдүгээр сарын 17-нд Дорнод аймгийн Цагаан-Уул сумын II баг Мянган хоньт гэдэг газар уул уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Одоогоор 420 га газрыг хашин уурхайн ажлаа эхлүүлсэн бөгөөд ингэснээр 250 өрхийн гэрийн буурь компанийн эзэмшилд орсон гэнэ. Тус компани нь сумын захиргаа болон иргэдэд энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй аж.
Мянган хоньт гэдэг газар илэрсэн алтны нөөц 30 тонн аж. Уг газарт уул уурхайн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн тоос, шороо дэгдэж нутгийн малчдын эрх зөрчигдөж байгаа тул энэ асуудлыг төр засгийн удирдлагуудад хүргэхээр өнөөдөр шаардах бичиг хүргүүлэх ажээ. Мөн Цагаан-Уул сумын хоёрдугаар багийн 160 орчим иргэн уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж, гарын үсэг зуржээ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ